Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 20:34 - Ариун Библи 2013

34 Иехошафатын бусад үйл хэрэг эхнээсээ төгсгөл хүртэл, харагтун, тэд Израилийн Хаадын номд бичигдсэн Хананигийн хүү Иехүгийн шастирт тэмдэглэгдсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

34 Иехошафатын бусад үйлс эхнээсээ төгсгөл хүртэл, харагтун, тэд Израилийн Хаадын Номд бичигдсэн Хананигийн хүү Иехүгийн шастирт тэмдэглэгдсэн юм.

Gade chapit la Kopi




2Шастир 20:34
11 Referans Kwoze  

Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд —Та гэм буруутнуудад туслан ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрлана гэж үү? Үүнээс чинь болоод ЭЗЭНээс ирэх уур хилэн өөр дээр чинь буув.


Баашагийн эсрэг ЭЗЭНий үг Хананигийн хүү Иехүд ирж


Бааша ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж, Иеробоамын гэр шиг түүний гарынх нь үйлс ЭЗЭНийг хилэгнүүлж мөн түүгээр барахгүй Иеробоамын гэрийг тэрээр устгасан тул Хананигийн хүү эш үзүүлэгч Иехүгээр дамжин ирсэн, ЭЗЭНий үг Бааша болон түүний гэр бүлийн эсрэг байв.


Асагийн үйлс эхнийхээсээ сүүлийнх хүртэл, харагтун, Израиль болон Иудагийн Хаадын номд бичигдсэн билээ.


Абиагийн бусад үйл хэрэг, түүний замнал ба түүний үгс нь эш үзүүлэгч Иддогийн тэмдэглэлд бичигдсэн билээ.


Рехобоамын урьд хождын түүх нь удмын бичгийн дагуу эш үзүүлэгч Шемаиа, үзмэрч Иддо нарын тэмдэглэлд бичигдсэн бус уу? Рехобоам, Иеробоам нарын хооронд дайн дажин үргэлжилсээр байв.


Иехү эш үзүүлэгчээр дамжуулан Баашагийн эсрэг айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Зимри, Баашагийн ургийнхныг бүгдийг нь ийнхүү устгажээ.


Иехошафатын бусад үйл хэрэг, түүний үзүүлсэн хүч чадал, хэрхэн дайтан тулалдсан зэрэг нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


Иеробоамын хэрхэн дайн хийж, хэрхэн хаанчилсан болон бусад үйл хэрэг Израилийн хаадын шастир номд бичигдсэн юм.


Тэр үед үзмэрч Ханани, Иудагийн хаан Аса уруу ирж, түүнд —Чи өөрийн Бурхан ЭЗЭНд түшиглэлгүй, Арамын хаанд түшиглэсэн учраас Арамын хааны цэргүүд чиний гараас нэгэнт мултарчээ.


Амазиагийн урьд хождын бусад үйлс нь Иуда, Израилийн Хаадын номд бичигдсэн бус уу?


Swiv nou:

Piblisite


Piblisite