Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 20:12 - Ариун Библи 2013

12 Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрхэхээ мэдэхгүй ч бидний хараа Тан дээр байна гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид юу хийхээ ч мэдэхгүй байна, харин бидний хараа Тан дээр байна гэжээ.

Gade chapit la Kopi




2Шастир 20:12
24 Referans Kwoze  

Нүд минь үргэлж ЭЗЭН өөд хардаг Учир нь Тэр миний хөлийг урхинаас суллана.


Аяа БУРХАН Эзэн, Нүд минь Тан уруу чиглэнэ. Тан дотор би хоргодно. Сэтгэлийг минь хамгаалалтгүй бүү орхиоч.


ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй ба чөлөөт хүн нэг ч үлдээгүйг харахдаа Өөрийн зарц нарыг өрөвдөнө.


ЭЗЭН, босооч, Хүмүүн бүү дийлэг, Үндэстнүүд өмнө тань шүүгдэг.


Өө Бурхан, намайг зөвтгөж, Бишрэлгүй үндэстний эсрэг Хэргийг минь дэмжээч! Хуурмаг, шударга бус хүнээс Намайг авраач


“Би мэлмийнээс тань зайлуулагдсан ч Ариун сүмийг тань дахин үзнэ” гэж би хэлэв.


Тэгэхэд өнөөх эмэгтэй —Гуйж байна. Хаан та өөрийн Бурхан ЭЗЭНээ санах болтугай. Ингэснээр цусан өшөө авагч садан нь сүйтгэх ажилаа үргэлжлүүлэхээ больж хүүг минь хөнөөхгүй байж магад гэхэд хаан —ЭЗЭН амьд! Хүүгийн чинь толгойн ширхэг ч үс газар бүү унаг гэв.


Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг хазаарлаагүй тул түүний мэдсэн хилэнцийн учир өөрийнх нь гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд хэлсэн билээ.


Би чиний эсрэг нүгэл үйлдээгүй. Миний эсрэг дайн өдөөснөөрөө чи надад буруу зүйл хийж байна. Шүүгч болох ЭЗЭН өнөөдөр Израилийн хөвгүүд болон Аммоны хөвгүүдийн хоорондохыг шүүх болтугай” гэж хэлүүлжээ.


Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан морь байлаа. Түүнийг унасан нь “Итгэмжит агаад Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаар шүүж дайтдаг.


ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг. Миний доторх гэмгүй шударга, үнэнч байдлын минь дагуу, ЭЗЭН, намайг зөвтгөөч.


Үндэстнүүдийг босгож, Иехошафатын хөндийд ирүүлэгтүн. Учир нь эргэн тойрны бүх үндэстнийг шүүхээр Би тэнд суух болно.


Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүслээд байв. Зарц нь Елишад —А-яа, эзэн минь! Бид яах билээ? гэв.


Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртэлээ Тэрээр сульдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.


Үндэстнүүдийн хоорондохыг Тэр шүүж, Олон ард түмэнд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, Дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


ЭЗЭН, ууран дотроо босооч. Өстнүүдийн минь хилэнгийн эсрэг Өөрийгөө Та өргөөч. Та шийтгэлийг товлосон билээ.


Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.


Бүх иуда өөрсдийн нялх үрс, эхнэр, хөвгүүдийн хамт ЭЗЭНий өмнө зогсож байв.


Би Бурхан, Надаас өөр Бурхан байхгүй тул Дэлхийн бүх хязгаар аа, Над уруу эргэж аврагдагтун.


Хаан эзэн минь, Израиль дахины нүд тан дээр байна. Хаан эзний минь дараа түүний сэнтийд хэн залгамжлан суухыг та мэдүүлж өгөөрэй.


Дэлхийн Шүүгч ээ, босож, Бардамнагчдад үйлийнх нь хариуг өгөөч!


Swiv nou:

Piblisite


Piblisite