5 Манай Бурхан бүх бурхнаас агуу учир, миний барих гэж буй өргөө агуу байх ёстой.
5 Манай Бурхан бүх бурхдаас агуу учир, миний барих гэж буй өргөө агуу байх учиртай.
Учир нь ЭЗЭН аугаа бөгөөд агуу ихээр магтагдах Нэгэн. Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн.
ЭЗЭН аугаа бөгөөд Эзэн маань хамаг бурхдаас Илүү дээгүүр гэдгийг би мэднэ.
Аяа, ЭЗЭН, бурхдаас хэн нь Тан лугаа адил Ариун нь үлэмжийн, Алдар нь аймшигт, Үйлс нь гайхамшигтай вэ?
Ерөөлт бөгөөд цор ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн цагт нь үүнийг харуулна.
ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй. Та аугаа бөгөөд Таны нэр хүч чадлаар аугаа.
ЭЗЭН аугаа бөгөөд Машид ихээр магтууштай Аугаа нь илрүүлшгүй.
надад их хэмжээгээр гуалин бэлтгэх болно. Учир нь миний барьж буй өргөө маш сүрлэг, гайхамшигтай болой.
Давид хаан бүх чуулганд —Бурханы цорын ганц сонгосон миний хүү Соломон нас балчир, туршлагагүй бөгөөд энэ сүм хүнд бус, харин ЭЗЭН Бурханд зориулагдсан тул ажил ч асар их байна.
Энэ өргөө ч овоолсон нуранги болж, хажуугаар нь өнгөрөх хүн бүр гайхан шогшрох болно. Тэгээд “ЭЗЭН юунд энэ газар нутаг, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж хэлэх болно.
Тэд хээ чимэглэлээ сайрхал болгож, ой гутам юмсынхаа жигшүүрт хөргийг бүтээв. Тиймээс Би тэдэнд үүнийг бузар юм болгоно.
Үргэлж давлиун загнадаг тэднийг ялсан учир ЭЗЭН бол хамаг бурхдаас илүү аугаа юм гэдгийг би одоо мэдлээ гэв.
Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр оршино гэж үү! Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй билээ. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!
Гэхдээ би хэн болоод, миний ард түмэн юу болоод ийнхүү сайн дураар өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас бөгөөд Таны мутраас бид Танд өгсөн юм.
Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр хүн төрөлхтний хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Тэгвэл миний барьсан энэ өргөө хичнээн өчүүхэн юм бэ!
Хөвгүүд минь ээ, одоо бүү хайхрамжгүй бай! Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө өмнө зогсоож, Өөртөө үйлчлүүлэхээр сонгосон билээ. Та нар түүний үйлчлэгчид болж, түүнд утлага өргө гэв.
Тэнгэрсийн тэнгэр ээ, Тэнгэрийн дээрх ус аа, Түүнийг магтагтун!
ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?