Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 19:10 - Ариун Библи 2013

10 Өөрийн хотууддаа амьдардаг та нарын ах дүүсээс цус цусны хоорондох, хууль, тушаал, зарлиг болон шүүлт хоорондох ямар нэгэн маргаан та нарт ирвэл, тэд ЭЗЭНий өмнө гэм буруутан болохгүй бас та нарын болон ах дүүсийн чинь дээр уур хилэн буухгүйн тулд та нар тэдэнд анхааруулах ёстой. Та нар ийнхүү үйлдэх ёстой бөгөөд тэгвэл та нар гэм буруугүй байх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Өөрийн хотууддаа амьдардаг та нарын ах дүүсээс цус цусны хоорондох, хууль, тушаал, зарлиг болон тогтоолын дундах ямар нэгэн маргаан та нарт ирвэл, тэд ЭЗЭНий өмнө гэм буруугүй байж, та нарын дээр болон ах дүүсийн чинь дээр уур хилэн буухгүйн тулд та нар тэдэнд анхааруулах ёстой. Та нар ийнхүү үйлдэх ёстой бөгөөд та нар гэм буруугүй байх болно.

Gade chapit la Kopi




2Шастир 19:10
13 Referans Kwoze  

Ах дүү нар аа, зүгээр суугсдад зааварлаж, хулчгаруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд тэвчээртэй хандахыг та нараас гуйж байна.


Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун.


Гэвч харуул нь илд ирж буйг хараад бүрээ татахгүй, ард түмнийг сэрэмжлүүлэхгүй байваас илд ирж, тэдний дотроос хэн нэгийг авбал тэр нэгэн хилэнцийнхээ төлөө авагдана. Харин цусыг нь Би харуулын гараас нэхэх болно” гэж хэл.


Үзмэрч Хананигийн хүү Иехү түүнийг угтахаар гарч ирээд, Иехошафат хаанд —Та гэм буруутнуудад туслан ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрлана гэж үү? Үүнээс чинь болоод ЭЗЭНээс ирэх уур хилэн өөр дээр чинь буув.


Мосе, Ааронд —Бойпроо авч, дотор нь тахилын ширээнээс гал хийгээд, дээр нь утлагыг тавиад хотол түмэнд хурдхан аваачиж, тэдний төлөө эвлэрүүллийг хийгтүн. Учир нь ЭЗЭН уурлан хилэгнэж, гамшиг нэгэнт эхэлжээ гэв.


Тэгээд тэр тэдэнд даалган —Та нар ЭЗЭНээс эмээхүй дотор, итгэлтэйгээр мөн чин зүрх сэтгэлээр үүнийг үйлдэгтүн.


Хүний хүү, Би чамайг Израилийн гэрт харуулаар өглөө. Чи амнаас минь гарах үгийг сонсоод, Миний өмнөөс тэднийг сэрэмжлүүл.


Тэд маргаантай бол над дээр ирж, би уг хүн болон хөршийнх нь хоорондохыг шүүн Бурханы зарлиг, хуулиудыг мэдүүлдэг гэв.


Тийнхүү Мосе үйлдэв. ЭЗЭН түүнд тушаасан ёсоор тэр тийнхүү хийв.


Левийн хөвгүүд болох тахилчид бас ойртон очих ёстой. Тэднийг Өөртөө үйлчлүүлж, ЭЗЭНий нэрээр ерөөл тавиулахаар ЭЗЭН Бурхан чинь сонгосон юм. Аливаа маргаан, аливаа тэмцлийг тэдний үгээр шийднэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite