Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 18:9 - Ариун Библи 2013

9 Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөж, Самарийн гулдан хаалганы үүдэнд, нэгэн талбайд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд л тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Тэр үед Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самари хотын хаалганы үүдэнд, үтрэмд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа.

Gade chapit la Kopi




2Шастир 18:9
12 Referans Kwoze  

Есүс айлдсан нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү сүр жавхлант сэнтийдээ залран бүх юм шинэчлэгдэхүйд, Намайг дагасан та нар ч мөн арван хоёр сэнтийд залран Израилийн арван хоёр овгийг шүүх болно.


Эсвэл өөр юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр хувцастнууд хааны ордонд байдаг юм.


Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхландаа эдний нэгтэй нь ч дүйцэхээр хувцаслаж байгаагүй юм.


Намайг харсаар байтал сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн суудалдаа залрав. Түүний хувцас цас шиг цагаан, Толгойн үс нь цэвэр ноос шиг байв. Сэнтий нь галын дөл шиг, Дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв.


Тэгээд тэнгисийн бүх ноён сэнтийнээсээ бууж, нөмрөгөө тайлж, хатгамалт хувцаснуудаа хуу татна. Тэд айдсаар хувцаслан шороон дээр сууна. Тэд мөч бүрд чичирч, чамайг харан хиртхийнэ.


Доор Үхэгсдийн орон Чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө. Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг, Газрын бүх л дээдсийг сэрээн Үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнээс нь босгоно.


Израилийн хаан, Иехошафатад —Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн хувцсаа өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад, тэд тулалдаанд орлоо.


Боаз үүдэн хаалган дээр очиж суухад, харагтун, Боазын өгүүлсэн мөнөөх өв золигч болох ойрын хамаатан өнгөрч явав. Тэр түүнд —Хүүе, анд минь ирээд энд суу гэв. Тэр ирж суулаа.


Тэгэхэд Израилийн хаан албатаа дуудан —Имлахын хүү Микаиаг даруй авчрагтун гэж тушаав.


Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүд хийгээд —ЭЗЭН ийн айлдаж байна. Эдгээрээр та арамчуудыг устаж дуустал нэвт сүлбэх болно гэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite