Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 18:5 - Ариун Библи 2013

5 Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуун эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс —Бид Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл би түдгэлзэх үү? гэж асуусанд тэд —Явагтун! Учир нь Бурхан тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуун эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс —Бид Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу, эсвэл би түдгэлзэх үү? хэмээн асуусанд тэд —Явагтун. Учир нь Бурхан тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.

Gade chapit la Kopi




2Шастир 18:5
22 Referans Kwoze  

Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв.


Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд


Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


Салхи шиг дэвэлзүүр хүн «Би та нарт дарс мөн сархадны тухай ярина» гэж худал ярихад л Тэрээр энэ ард түмний эш үзүүлэгч болчихдог.


Би хөндүүр болгоогүй байхад та нар зөвт хүний зүрхийг худал хуурмагаар гашуудуулж, буруутыг ёрын муу замаасаа эргэхгүй байхыг нь дэмжиж, амиа хамгаалахыг нь болиулсан.


Та нар сэтгэлдээ алдаж буруутав. “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бурхан ЭЗЭН маань юу ч хэлсэн бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн намайг Бурхан ЭЗЭНдээ та нар л илгээсэн шүү дээ.


Намайг басамжилдаг хүмүүст тэд «ЭЗЭН “Та нар амар амгалан байх болно” гэж айлдав» гэж хэлсээр байдаг. Зүрхнийхээ гөжүүдлэлийн дагуу явагч бүрд тэд «Та нар дээр гай гамшиг ирэхгүй» гэдэг.


Би мөн Иерусалимын эш үзүүлэгчдийн дунд Аймшигтай муухай зүйл харав. Тэр нь садар самуун болоод Худал хуурмагаар алхах явдал билээ. Тэд мууг үйлдэгчдийн гарыг бэхжүүлдэг. Иймээс хэн ч бузар муугаасаа эргэсэнгүй. Надад тэд бүгд Содом мэт Оршин суугчид нь Гоморра мэт болов.


Түүнийг хааны өмнө ирэхэд хаан түүнээс —Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү эсвэл би түдгэлзэх үү? гэж асуусанд Микаиа түүнд —Явж, ялагтун. Тэд таны гарт өгөгдөх болно гэжээ


Елиша Израилийн хаанд —Би чамд ямар хамаатай юм бэ? Чи эцгийнхээ эш үзүүлэгчид болон эхийнхээ эш үзүүлэгчид уруу яв гэв. Израилийн хаан түүнд —Үгүй, учир нь ЭЗЭН энэ гурван хааныг Моабын гарт өгөхөөр дуудсан юм гэв.


Одоо хүн илгээж бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулагтун. Баалын дөрвөн зуун тавин эш үзүүлэгчийг мөн Иезебелийн ширээний ард хооллодог, Ашерагийн дөрвөн зуун эш үзүүлэгчийг хамт дуудан ирүүлэгтүн гэв.


Рамот-гилеадад Бен-гебер бөгөөд Гилеадад байх Манассегийн хүү Иаирын нүүдлийн тосгод мөн Башанд байх зурвас нутаг, Аргоб буюу хүрэл хөндөлтэй, хана хэрэм бүхий жаран том хот түүнийх байлаа.


Тэгээд Иехошафат, Израилийн хаанд —Өнөөдөр ЭЗЭНий үгийг асууж өгөөч гэж хэлэв.


Гэвч Иехошафат —Бидэнд асуучихаар, ЭЗЭНий өөр эш үзүүлэгч энд алга уу? гэж асуулаа.


Тэрээр тэдэнд —“Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч” гэж хэлж буй энэ ард түмэнд ямар хариулт өг хэмээн та нар надад зөвлөх вэ? гэв.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарт эш үзүүлж байгаа Эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна. Тэд ЭЗЭНий амнаас бус, Өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite