Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 18:4 - Ариун Библи 2013

4 Тэгээд Иехошафат, Израилийн хаанд —Өнөөдөр ЭЗЭНий үгийг асууж өгөөч гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Үүнээс гадна, Иехошафат Израилийн хаанд —Эхлээд ЭЗЭНий үгийг мэдэхийн тулд асууж өгөөч гэж хэлэв.

Gade chapit la Kopi




2Шастир 18:4
13 Referans Kwoze  

“Вавилоны хаан Небухаднезар бидний эсрэг дайтаж байгаа тул бидний өмнөөс ЭЗЭНээс асууж өгөөч! ЭЗЭН бидэнд гайхамшигт үйлсийнхээ ёсоор хандаж магадгүй. Тэгвэл дайсан биднээс ухарч магад” гэв.


Давид ЭЗЭНээс лавлахад Тэрээр түүнд —Чи шууд явж очиж болохгүй. Тэдний араар тойрч ялам модны төглийн өмнө тэднийг дайр.


Тэгэхэд Давид, ЭЗЭНээс —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав.


Үүний дараа Давид, ЭЗЭНээс лавлан —Би Иудагийн хотуудын аль нэг өөд өгсөж явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд —Явагтун гэж айлдав. Тэгээд Давид —Би хаашаа явах вэ? гэж асуухад ЭЗЭН —Хеброн гэж айлдав.


Тэгэхэд Давид дахин ЭЗЭНээс асуув. ЭЗЭН түүнд хариу болгож —Босож, Кеила уруу явагтун. Учир нь Би филистчүүдийг чиний гарт өгнө гэж айлдав.


Тэгээд Давид, ЭЗЭНээс лавлан —Би очиж эдгээр филистчүүд уруу довтлох уу? гэж асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун, филистчүүд уруу довтолж, Кеилаг аврагтун гэж айлдав.


Харин ЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэгтүн. “Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Чиний сонссон үгсийн тухайд


Хүний хүү чи, Израилийн ахмадуудтай ярилцан тэдэнд ингэж хэлэгтүн. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар Надаас асуухаар ирсэн үү? Би та нараар асуугдахгүй. Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.”


ЭЗЭНээс миний гуйсан, эрэх ганцхан зүйл гэвэл ЭЗЭНий гоо сайхныг харж, сүмд нь бясалган, Амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭНий өргөөнд суух явдал.


Израилийн хаан Ахаб, Иудагийн хаан Иехошафатад —Чи надтай хамт Рамот-гилеадыг довтлохоор явах уу? гэхэд Иехошафат түүнд —Би бол чи, миний хүмүүс чиний хүмүүс бид тулаанд чамтай хамт байна гэв.


Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуун эш үзүүлэгчийг цуглуулаад, тэднээс —Бид Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу эсвэл би түдгэлзэх үү? гэж асуусанд тэд —Явагтун! Учир нь Бурхан тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.


Swiv nou:

Piblisite


Piblisite