Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 18:22 - Ариун Библи 2013

22 Тиймээс одоо, үзэгтүн, ЭЗЭН энэ эш үзүүлэгчдийн чинь аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Тиймээс одоо үзэгтүн, ЭЗЭН эдгээр эш үзүүлэгчдийн тань аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. Учир нь ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв.

Gade chapit la Kopi




2Шастир 18:22
18 Referans Kwoze  

Харин эш үзүүлэгч үг хэлэхээр өдөөгдсөн аваас тэр эш үзүүлэгчийг өдсөн нь ЭЗЭН Би бөгөөд Би түүний эсрэг мутраа сунгаж, Өөрийн ард түмэн Израилийн дундаас түүнийг устгана.


ЭЗЭН түүний дотор Самуурлын сүнсийг цутгав. Тэд Египетийн бүх үйлсийг нь Бөөлжсөндөө хутгалдан согтуу хүн гуйвдаг шиг Төөрөгдөлд оруулав.


Хүч чадал хийгээд мэргэн ухаан Түүнтэй хамт бөгөөд Төөрөлдөгч хийгээд төөрөлдүүлэгч нь Түүнд харьяалагддаг юм.


Тиймээс ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ ургийн эсрэг Нэгэн гамшиг төлөвлөв. Хүзүүгээ үүнээс эс татах Ихэмсгээр ч үл алхах, Эгц алхаж эс чадах ёрын цаг байх болно.


Тиймээс одоо Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдын эсрэг ярихдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна «Үзэгтүн, Би та нарын эсрэг гай гамшиг бэлтгэж, төлөвлөгөө сэдэж байна. Та нарын хүн нэгбүр чинь муу замаасаа эргэж, зам ба үйлсээ шинэчил» хэмээв” гэж хэл.


Гэм буруутнууд золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байх болно. Учир нь тэрээр хүртэх ёстойгоо хүртэх болно.


Израилийн хаан Иоаш Иудагийн хаан Амазиад хүн илгээн —Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ.


Тэгэхэд Израилийн хаан, Иехошафатад —Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин ёрын мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв.


Израилийн хаан Иехошафатад —ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг хэзээ ч эш үзүүлдэггүй, харин мууг л хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм. Тэр бол Имлахын хүү Микаиа гэгч юм гэж хэлжээ. Харин Иехошафат түүнд —Хаан хүн ингэж ярьж боломгүй гэжээ.


ЭЗЭН, Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатууруулж, тэрээр ард түмнийг явуулахгүй.


Тэрээр “Би явж, түүний бүх эш үзүүлэгчийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татагтун. Үүнийгээ чи бас чадах болно. Явж, үүнийгээ хийгтүн” гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite