Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 17:10 - Ариун Библи 2013

10 Иудагийн эргэн тойрон дахь бүх газрын хаанчлал дээр ЭЗЭНээс эмээхүй байсан бөгөөд тэд Иехошафатын эсрэг дайтсангүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Иудагийн эргэн тойронд буй бүх улсын хаанчлалууд дээр ЭЗЭНий өгсөн айдас байсан бөгөөд тэд Иехошафатын эсрэг дайтсангүй.

Gade chapit la Kopi




2Шастир 17:10
10 Referans Kwoze  

ЭЗЭНээс эмээхүй тэр нутгийнхныг нөмөрсөн учир иудачууд Герарын эргэн тойрны бүх хотыг устгажээ. Тэр хотуудад асар их олз байсан тул тэд бүх юмыг нь тонов.


Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн хүмүүнийг Дайснуудтай нь хүртэл Тэр эв түнжинтэй байлгана.


Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв.


Учир нь Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөжүүлнэ. Жилд гурван удаа чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн газарт чинь шунахайрахгүй.


Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойрон дахь бүх хот дээр Бурханы сүрдүүлгэ байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй.


Израилийн дайснуудын эсрэг ЭЗЭН Өөрөө дайтсаныг тэд сонсоод, дэлхийн бүх хаанчлал дээр Бурханаас эмээхүй нөмрөн байв.


Аса болон түүнтэй хамт байсан хүмүүс тэднийг Герар хүртэл хөөв. Етиопчууд ЭЗЭНий өмнө болон Түүний цэргийн өмнө бут цохигдсон тул маш олон етиоп үхэж, дахин сэхэл эс үзэв. Харин иудачууд асар их олз авч явлаа.


Тэд могой мэт, газрын хэвлээр мөлхөгчид мэт шороо долооно. Тэд бэхлэлтүүдээсээ чичрэн гарч ирнэ. Тэд бидний Бурхан ЭЗЭН Таны өмнө айдастайгаар ирнэ. Таны өмнө тэд айх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite