Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 17:1 - Ариун Библи 2013

1 Түүний хүү Иехошафат оронд нь хаан болоод, Израилийн эсрэг өөрийгөө хүчтэй илэрхийлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Түүний хүү Иехошафат түүний оронд хаан болоод, Израильд өөрийн байр сууриа бат болгов.

Gade chapit la Kopi




2Шастир 17:1
12 Referans Kwoze  

Аса эцэг өвгөдийнхөө хамт нойрсон өөрийн эцэг Давидын хотод эцэг өвгөдийнхөө хамт тавигджээ. Хүү Иехошафат нь түүний оронд хаан болов.


Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун.


Аса Иехошафатыг төрүүлж, Иехошафат Иорамыг төрүүлж, Иорам Уззиаг төрүүлж,


Тэрээр зориг орж, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог бат бэх болгож, их хэмжээний зэвсэг, бамбай хийв.


Хаан гашуудаж, ноёд нь айдсыг өмсөж нутгийн ард түмний гар нь чичирнэ. Байгаа байдлынх нь дагуу Би тэдэнтэй харьцаж, шүүлтүүдээр нь Би тэднийг шүүх болно. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Бас аммончууд Уззиад алба гувчуур барьж, тэрээр маш хүчтэй болсон тул түүний нэр алдар Египетийн хил хязгаарт ч хүрэв.


Рехобоамын хаанчлал батжин, тэр хүчирхэгжих үедээ тэр болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг орхин хаяв.


Израилийн талаар ЭЗЭНий айлдсан үгийн дагуу Давидыг хаан болгохын тулд бүх Израилийн хамт түүний хаанчлалд хүчтэй дэмжлэг үзүүлж байсан Давидын хүчит эрсийн толгойлогчид дараах болой.


Израилийн хаан Ахабын дөрөвдүгээр онд Асагийн хүү Иехошафат Иудагийн хаан болов.


Саулын хөвгүүн Ионатан босож, Хорешт буй Давид уруу очиж, Давидыг Бурханаар зоригжуулав.


Тэрээр Иудагийн бүх бэхлэгдсэн хотод цэргийн хүчин тавьж, эцэг Асагийнхаа эзлэн авсан Иудагийн газарт болон Ефраимын хотуудад цэргийн ангиудыг байрлуулжээ.


Ийнхүү Елиагийн хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Ахазиа нас барав. Тэрээр хүүгүй байсан тул Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорамын хоёрдугаар онд Иехорам түүний оронд хаан болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite