Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 16:14 - Ариун Библи 2013

14 Тэд түүнийг Давидын хотод өөртөө зориулан ухуулсан булшинд нь тавьжээ. Түүнийг сүрчиг хийгчдийн найруулсан төрөл бүрийн үнэртнүүдээр дүүргэсэн хэвтэр дээр тэд хэвтүүлээд, түүнд зориулан асар том гал асаажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Тэд түүнийг өөрийнх нь булшинд оршууллаа. Тэр булшийг Аса өөртөө зориулан Давидын хотод ухуулсан юм. Тэд түүнийг сүрчиг хийгчдийн жороор найруулсан төрөл бүрийн үнэртэнгүүдээр дүүргэсэн амралтын газар хэвтүүлээд, түүнд зориулан асар том гал асаажээ.

Gade chapit la Kopi




2Шастир 16:14
14 Referans Kwoze  

Цаг хугацаа өнгөрөхөд хоёр жилийн дараа өвчнөөс болж түүний гэдэс дотор цуван гарч, тэрээр аймшигтайгаар тарчлан үхлээ. Ард түмэн эцэгт нь зориулсан шиг галыг түүнд зориулан асаагаагүй билээ.


Тэгээд Иосеф үйлчлэгч, эмч нартаа эцгийнхээ биед гүгэл хийхийг тушаасанд эмч нар нь Израильд тэр ёсоор үйлдэв.


Чи амар тайван үхнэ. Чиний өмнө байсан урьдын хаад, эцэг өвгөдөд чинь зориулж уугиулсан шиг тэд чамд зориулж ч мөн уугиулна. Тэд чиний төлөө “Ай хөөрхий, эзэн!” гэж гашуудна. Учир нь Би үгээ айлдсан» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэв.


Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж, Түүнийг тослохоор анхилуун үнэртэн худалдаж авчээ.


«Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ?


Үхсэн ялаа тансаг үнэрт тосыг өмхийрүүлдгийн адил өчүүхэн тэнэглэл л мэргэн ухаан, алдар хүндийг давамгайлдаг.


Тиймээс түүний зарц нар түүнийг тэрэгнээс нь буулган авч, өөрт байсан хоёр дахь тэргэнд тавин Иерусалимд авч ирэхэд тэрээр тэнд үхэж, эцэг өвгөдийнхөө булшинд оршуулагдсан билээ. Бүх Иуда ба Иерусалим Иосиагийн араас гашууджээ.


Эцэг минь надаар тангараглуулж хэлэхдээ “Харагтун, үхэх цаг минь боллоо. Канаан нутагт өөртөө ухаж бэлтгэсэн оршуулгын газарт минь намайг оршуулаарай!” гэсэн билээ. Тиймээс намайг явуулж, эцгээ нутаглуулаад эргэж ирэхийг минь болгооно уу? гэв.


бүх эр зоригт баатрууд нь босож, бүхэл шөнийн туршид алхсаар Саулын цогцос бас хөвгүүдийнх нь цогцсыг ч Бет-шаны ханан хэрэмнээс авч, Иабешт авчраад тэнд шатаав.


Аса хаанчлалынхаа дөчин нэгдүгээр онд эцэг өвгөдийнхөө хамт нойрсов.


Тэд Асахелыг авч, Бетлехемд, эцгийнх нь хадан булшинд тавьжээ. Тэгээд Иоаб болон түүний эрчүүд шөнөжингөө явсаар, Хебронд ирэх үед үүр цайж байлаа.


Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хөвгүүдийн булшны дээд хэсэгт тавив. Бүх Иуда болон Иерусалимын оршин суугчид түүнийг үхэлд хүндэтгэл үзүүлэв. Түүний хүү Манассе оронд нь хаан болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite