Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 16:12 - Ариун Библи 2013

12 Хаант засгийнхаа гучин есдүгээр онд Аса хөл өвчтэй болжээ. Түүний өвчин хүндэрсэн боловч өвчиндөө ч тэрээр ЭЗЭНийг хайлгүй, харин эмч нарт хандав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Хаанчлалынхаа гучин ес дэх жилд Аса хөлдөө өвчтэй болжээ. Түүний өвчин хүнд байсан боловч өвчин дотроо ч хүртэл тэрээр ЭЗЭНийг хайлгүй, харин эмч нарт хандав.

Gade chapit la Kopi




2Шастир 16:12
15 Referans Kwoze  

ЭЗЭН ингэж айлдаж байна. “Аяа, итгэл нь хүн төрөлхтөнд, Хүч чадал нь бие махбод уруугаа, Зүрх сэтгэл нь ЭЗЭНээс эргэсэн нэгэн нь хараалтай яа.


Зовлон шаналлынхаа үед Ахаз хаан ЭЗЭНий эсрэг улам харш юм хийжээ.


Өөрт нь бүрэн хандсан зүрхтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх гэж ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хэрэн хэсэж явдаг юм. Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Тиймээс одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байна гэж хэлэв.


ЭЗЭНий зөвлөгөөг харин эрэлхийлээгүй юм. Тиймээс ЭЗЭН түүнийг үхэлд үлдээж, хаанчлалыг Иессийн хүү Давид уруу эргүүлсэн билээ.


Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж, өөрт байсан бүхнээ зарцуулсан боловч юу ч тус болсонгүй, харин ч улам мууджээ.


Үүнийг сонсоод, Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ.


Харин Есүс үүнийг сонсоод —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй.


Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш.


Хайрт эмч Лук та нарт мэнд хүргэж байна. Дем ч бас.


Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.


Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү? Тэгвэл яагаад миний ард түмний охин эдгэрсэнгүй вэ?


Харин та нар худал хуурмагаар шохойддог Бүгдээрээ олиггүй эмч нар юм.


Тэгээд Иосеф үйлчлэгч, эмч нартаа эцгийнхээ биед гүгэл хийхийг тушаасанд эмч нар нь Израильд тэр ёсоор үйлдэв.


Аса хаанчлалынхаа дөчин нэгдүгээр онд эцэг өвгөдийнхөө хамт нойрсов.


Swiv nou:

Piblisite


Piblisite