Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 15:9 - Ариун Библи 2013

9 Асагийн Бурхан ЭЗЭН өөртэй нь хамт байгааг хараад, олон хүн Израилиас түүн уруу дагаар ирсэнд тэрээр бүх Иуда, Бениамин болон тэдэнтэй хамт амьдарч байсан, Ефраим, Манассе, Симеоноос ирж суурьшсан хүмүүсийг цуглуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Тэрээр бүх Иуда, Бениамин болон тэдэнтэй хамт амьдарч байсан Ефраим, Манассе, Симеоны хүмүүсийг цуглуулав. Асагийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгааг хараад олон хүн Израилиас түүн уруу урважээ.

Gade chapit la Kopi




2Шастир 15:9
15 Referans Kwoze  

Израилийн Бурхан ЭЗЭНийг хайхаар зүрхээ хандуулсан, Израилийн бүх овгуудаас гаралтай хүмүүс эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд нядлах тахил тахихаар тэднийг даган Иерусалимд ирцгээв.


Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар амар тайван байж, чуулган босгон байгуулагдаж, Эзэнээс эмээхүй хийгээд Ариун Сүнсний дэмээр амьдран, олширч өссөөр байв.


Иудагийн бүх чуулган, тахилч нар, левичүүд болон Израилиас ирсэн бүх чуулганы хамт мөн Израиль газраас ирсэн болон Иудад амьдардаг ирмэл хүмүүсийн аль алинтай нь хамт баярлан хөөрцгөөжээ.


Давид филистчүүдтэй хамтран Саулын эсрэг дайтахаар явах гэж байтал түүн дээр Манассегаас зарим нь урваж ирэв. Гэвч тэд филистчүүдэд тусалж чадсангүй. Филистийн ноёд зөвлөлдсөний дараа —Бидний толгойн үнээр тэр өөрийн эзэн Саулд урваж мэднэ гээд Давидыг холдуулан явуулав.


Израильчууд энэ өдрийг хүртэл Давидын гэрийнхэнтэй тэрсэлсээр байгаа юм.


Хааны гаргасан шүүхийн тогтоолыг бүх Израиль даяар сонсож, шүүлт явуулах Бурханы мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд, хаанаас эмээв.


ЭЗЭН, Давидтай хамт байгааг мэдээд мөн өөрийнх нь охин Михал Давидад хайртайг Саул харан


ЭЗЭН, түүнтэй хамт байгааг мөн ЭЗЭН, түүний үйлдсэн бүхнийг гараар нь бүтэмжтэй болгож байгааг түүний эзэн нь үзэв.


Ингээд Асагийн хаанчлалын арван тавдугаар оны гуравдугаар сард тэд Иерусалимд цугларчээ.


Хүний хүү! Нэг савааг өөртөө авч, дээр нь “Иуда ба түүний хамтрагчид болох Израилийн хөвгүүдэд” гэж бич. Тэгээд өөр нэг савааг авч, дээр нь “(Ефраимын саваа) Иосеф ба түүний хамтрагчид болох Израилийн хамаг гэрт” гэж бич.


тэд —ЭЗЭН чамтай хамт байгааг бид үзлээ. Тиймээс та бидний хооронд тангараг байж, тантай гэрээ байгуулъя гэж бид хоорондоо хэлэлцсэн юм.


Ингээд Иехошафат Иерусалимд амьдран Беершебагаас Ефраимын уулархаг нутаг хүртэлх ард түмний дундуур дахин явж, тэднийг эцэг өвгөдийнх нь Бурхан болох ЭЗЭН өөд буцаан авчрав.


Swiv nou:

Piblisite


Piblisite