Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 14:3 - Ариун Библи 2013

3 Тэрээр харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго баганануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяж,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Учир нь тэрээр харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онгон баганануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяж,

Gade chapit la Kopi




2Шастир 14:3
17 Referans Kwoze  

Харин та нар тэдэнд ингэж ханд. Тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.


Тэрээр онго баганануудыг хэсэг болгон хагалж, Ашерагийн модон шонг цавчиж, тэр газруудыг хүний ясаар дүүргэв.


Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, тэдний Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавч.


Мөргөлийн өндөрлөгүүд Израилиас зайлуулагдаагүй ч Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш бүрэн зориулагдсан байв.


Тэд түүний өмнө Баалуудын тахилын ширээнүүдийг нурааж, өндөрт байрлуулсан утлагын тахилын ширээнүүдийг тэр цавчин унагав. Бас Ашерагийн модон шон, сийлмэл болон цутгамал хөргүүдийг тэрээр хэсэглэн бутлаад, нунтаг болтол үйрүүлэн, тэдгээрт тахил өргөж байсан хүмүүсийн булшнууд дээгүүр тараав.


Тэрээр Ашераг ЭЗЭНий өргөөнөөс Иерусалимын гадна гарган, Кидроны гуунд аваачаад, Кидрон гуунд түүнийг шатаан, үнс болгон буталж, үнсийг нь ард олны булшин дээр цацжээ.


Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн шонгуудыг цавчиж хаяжээ. Бас тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд Мосегийн бүтээсэн зэс могойд утлага уугиулж, түүнийг Нехуштан гэдэг байсан тул тэрхүү зэс могойг тэрээр сэглэж хаяв.


Чи бурхдынх нь хөргүүдийг галд шатаа. Алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Бурхан ЭЗЭНий чинь жигшин үздэг зүйл энэ юм.


Би мөргөлийн өндөрлөгүүдийг чинь устгаж, баганануудыг чинь нураан та нарын хүүрийг шүтээнүүдийн чинь сэгэн дээр овоолно. Миний сэтгэл та нарыг жигших болно.


Аса, Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд сайн, зөв зүйтэйг үйлдэв.


эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлж, хууль ба тушаалуудыг биелүүлэхийг иудачуудад тушаав.


Би түүнийг сонгон авсны учир нь түүний хойноос хүүхдүүд нь болон гэрийнхэн нь үнэн зөв ба шударга ёсыг үйлдэж, ЭЗЭНий замыг сахихыг тэрээр тэдэнд тушаахын тулд бөгөөд ингэснээр Абрахамд айлдсанаа ЭЗЭН биелүүлэх болой гэв.


Тэрээр ЭЗЭНий тахилын ширээг босгон, дээр нь эвийн тахил болон талархлын тахилыг өргөв. Мөн Израилийн Бурхан ЭЗЭНд үйлчлэхийг тэрээр Иудад тушаав.


Swiv nou:

Piblisite


Piblisite