Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 14:14 - Ариун Библи 2013

14 ЭЗЭНээс эмээхүй тэр нутгийнхныг нөмөрсөн учир иудачууд Герарын эргэн тойрны бүх хотыг устгажээ. Тэр хотуудад асар их олз байсан тул тэд бүх юмыг нь тонов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 ЭЗЭНий өгсөн айдас нутгийнхан дээр нөмөрсөн учир иудачууд Герарын эргэн тойрны бүх хотыг устгажээ. Тэдгээр хотод асар их баялаг байсан тул тэд бүгдийг нь дээрэмдсэн юм.

Gade chapit la Kopi




2Шастир 14:14
20 Referans Kwoze  

Иудагийн эргэн тойрон дахь бүх газрын хаанчлал дээр ЭЗЭНээс эмээхүй байсан бөгөөд тэд Иехошафатын эсрэг дайтсангүй.


Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойрон дахь бүх хот дээр Бурханы сүрдүүлгэ байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй.


Израилийн дайснуудын эсрэг ЭЗЭН Өөрөө дайтсаныг тэд сонсоод, дэлхийн бүх хаанчлал дээр Бурханаас эмээхүй нөмрөн байв.


Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан дийлдэг.


Чиний аргамж тайлагдаж, Шургийн суурь нь уягдахгүй, Дарвуул дэлгэж чадахгүй. Тэр үед тансаг их олз омог чинь хуваагдаж, Доголон хүн ч хувь хүртэнэ.


Түгшүүрээс болж хад нь алга болж, Туг хараад ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав. Гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.


“Их цэргийн хаад зугтана, Тэд зугтана. Гэрт үлдсэн эмэгтэй олзыг хуваана”


Түгшүүрийн чимээ чихэнд нь байж, Амар амгалангийн үед ч сүйтгэгч түүн дээр ирдэг.


Иехошафат хүмүүстэйгээ олзоо авахаар ирэхдээ эд зүйл, хувцас, үнэт зүйлс зэрэг дааж чадахааргүй их юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд гурван хоногийн турш олз цуглуулан авчрав.


Ингээд ард түмэн гарч, арамчуудын хуаранг тонов. Тэгэхэд ЭЗЭНий үгийн дагуу нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр худалдав.


Хуаранд ч, хээр талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмрөв. Харуулын анги ба довтлогч цэргүүд айн цочирдов. Тэгэхэд газар доргиж Бурханы аюумшиг бий болов.


Тэгээд ЭЗЭНий Сүнс Самсоны дээр буув. Тэр Ашкелон уруу очиж тэдний гучин оршин суугчийг алаад, хувцсыг нь авч, гоёлын хувцсыг нь оньсого таасан хүмүүст өгөв. Уур хилэн нь бадарсаар тэрээр эцгийнхээ гэрт өгсөж ирэв.


Иорданы чанад баруунтаад орших Аморийн бүх хаад, мөн тэнгис хавийн Канааны бүх хаад ЭЗЭН хэрхэн Иорданы усыг Израилийн хөвгүүдийн өмнө тэднийг гаталж дуустал ширгээснийг сонсоод зүрх үхэж, Израилийн хөвгүүдээс болж зориг нь мохов.


Тэд Иошуад хэлэхдээ —ЭЗЭН бүх нутгийг бидний гарт үнэхээр өгсөн аж. Түүнчлэн тэр нутгийн бүх оршин суугчдын зориг бидний өмнө мохжээ гэлээ.


Би өнөөдрөөс эхлээд тэнгэрийн доорх бүхий л ард түмнийг чамаас айж эмээдэг болгоно. Тэд чиний сургийг сонсоод, чамаас болж чичирч, бэмбэгнэх болно” гэсэн.


Тэд мөн малчдын майхнуудыг эвдэн сүйтгэж, үй олон хонь, тэмээг авч явжээ. Тэгээд тэд Иерусалимд буцаж ирэв.


Асагийн бусад бүх түүх, түүний хүч чадал, түүний барьсан бүх хотууд ба хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? Гэвч тэрбээр насан өтөл үедээ хөл өвчтэй болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite