Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 14:13 - Ариун Библи 2013

13 Аса болон түүнтэй хамт байсан хүмүүс тэднийг Герар хүртэл хөөв. Етиопчууд ЭЗЭНий өмнө болон Түүний цэргийн өмнө бут цохигдсон тул маш олон етиоп үхэж, дахин сэхэл эс үзэв. Харин иудачууд асар их олз авч явлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Аса болон түүнтэй хамт байсан хүмүүс тэднийг Герар хүртэл хөөв. Етиопчууд ЭЗЭНий өмнө болон Түүний цэргийн өмнө устсан тул маш олон етиопчууд үхэж, тэд дахин сэргээгдээгүй. Иудачууд асар их олзтой харьлаа.

Gade chapit la Kopi




2Шастир 14:13
17 Referans Kwoze  

Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.


Абрахамын үед анх ган гачиг болсон тэр газарт дахин ган гачиг болсонд Исаак Герар уруу одож, Филистийн хаан Абимелех дээр хүрч очжээ.


Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшаад, дараа нь Герарт түр зуур буудаллав.


ЭЗЭНээс эмээхүй тэр нутгийнхныг нөмөрсөн учир иудачууд Герарын эргэн тойрны бүх хотыг устгажээ. Тэр хотуудад асар их олз байсан тул тэд бүх юмыг нь тонов.


Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй ба Түүний хүчний алдраас сална.


Өө, Бурхан, Та Өөрөө Биднээс татгалзсан бус уу? Өө Бурхан, Та манай цэрэгтэй хамт давшихгүй гэж үү?


Зүрх мэргэн, хүч төгөлдөр Түүнийг Эсэргүүцчихээд амжилт олсон хэн байна?


Бурхан намайг няцлахыг хүссэн байгаад Тэрээр мутраа илүү сул тавин, Намайг тасчин хаяасай!


Учир нь Давидад туслахаар өдрөөс өдөрт хүмүүс ирсээр Бурханы цэрэг мэт агуу их цэргийн хуаран болов.


Та шивэгчнийхээ гэмт үйлдлийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэнд минь бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь та ЭЗЭНий тулалдааныг хийж байгаа билээ. Насан турш бузар муу танаас бүү олдог!


тэр —Үгүй, харин би ЭЗЭНий дайчдын жанжнаар ирээд байна гэхэд нь Иошуа нүүрээрээ газарт унан, түүнд мөргөөд —Миний эзэн зарцдаа юу хэлэхсэн бол? гэхэд


Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафет нарын уг угсаа ийм билээ. Үерээс хойш тэд хөвгүүд төрүүлэв.


мянга хоёр зуун тэрэгт цэрэг, жаран мянган морин цэрэгтэй ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, етиоп хүмүүс иржээ.


Тэр өдөр авчирсан олзноос тэд долоон зуун үхэр, долоон мянган хонийг ЭЗЭНд тахил өргөв.


Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойрон дахь бүх хот дээр Бурханы сүрдүүлгэ байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй.


Иудагийн эргэн тойрон дахь бүх газрын хаанчлал дээр ЭЗЭНээс эмээхүй байсан бөгөөд тэд Иехошафатын эсрэг дайтсангүй.


Израилийн дайснуудын эсрэг ЭЗЭН Өөрөө дайтсаныг тэд сонсоод, дэлхийн бүх хаанчлал дээр Бурханаас эмээхүй нөмрөн байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite