Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 13:19 - Ариун Библи 2013

19 Абиа, Иеробоамыг нэхэн хөөж, түүнээс зарим хотууд болох Бетелийг гацаануудынх нь хамт, Иешанаг гацаануудынх нь хамт болон Ефроныг гацаануудынх нь хамт булаан авав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Абиа Иеробоамыг нэхэн хөөж, түүнээс зарим хотууд болох Бетелийг гацаануудынх нь хамт, Иешанаг гацаануудынх нь хамт болон Ефроныг гацаануудынх нь хамт булаан авав.

Gade chapit la Kopi




2Шастир 13:19
11 Referans Kwoze  

Эдгээр үг болон эш үзүүлэгч Одедын хүү Азариагийн эш үзүүллэгийг сонсоод Аса зоригжин Иуда, Бениамины бүх газар нутгаас болон Ефраимын ууланд эзлэн авсан хотуудаасаа бузар шүтээнүүдийг зайлуулж мөн ЭЗЭНий үүдний танхимын урд талд байсан ЭЗЭНий тахилын ширээг сэргээн босгов.


Тэндээсээ уг хилийн шугам нь Нефтоагийн усны эх булаг уруу мушгирч, Ефрон уулын хотууд хүртэл үргэлжлэн, Баала уруу (энэ нь Кириат-иеарим) эргэв.


Тиймээс Есүс иудейчүүдийн дунд дахиж ил явсангүй. Харин тэндээс цөлийн ойролцоох нутаг, Ефраим гэдэг хот явж шавь нарынхаа хамт тэнд үлдэв.


Хөндийн нөгөө талд болон Иорданы цаад талд байсан израиль хүмүүс, Израилийн эрчүүдийг зугтахыг мөн Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад өөрсдийн хотуудыг орхиж, зугтав. Тэгээд филистчүүд ирж тэнд нь суужээ.


Мөн Иошуа тэдгээр хаадын бүх хотыг хаадтай нь хамт эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасанчлан хүйс тэмтрэв.


Тэд хотыг хаантай нь болон бүх тосгодтой нь эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, дотор нь байсан амьтай бүгдийг бүрмөсөн устгав. Тэр нэг ч хүнийг зугтаалгасангүй. Тэр Хеброн, бас Либна болон хаанд нь яаж хандсаны адилаар Дебир болон хаанд нь мөн тийн үйлдэв.


Харин та нар тэнд бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь цохь. Та нарын Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь өгсөн учир тэднийг хотууд уруу нь бүү оруул гэлээ.


Тэр үед Израилийн хөвгүүд ялагдсан бөгөөд Иудагийн хөвгүүд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд түшиглэсэн учраас давуу хүчтэй байжээ.


Абиагийн өдрүүдэд Иеробоам хүчээ сэргээж чадсангүй. ЭЗЭН түүнийг цохисонд тэрээр үхэв.


Энэ газрыг Бетел хэмээн тэрээр нэрлэжээ. Тэр хотыг өмнө нь Луз гэдэг байж.


Тэрээр Иудагийн бүх бэхлэгдсэн хотод цэргийн хүчин тавьж, эцэг Асагийнхаа эзлэн авсан Иудагийн газарт болон Ефраимын хотуудад цэргийн ангиудыг байрлуулжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite