Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 13:15 - Ариун Библи 2013

15 Тэгээд Иудагийн эрчүүд уухай хадаав. Тэднийг уухай хадаамагц Бурхан, Иеробоам ба бүх израиль хүнийг Абиагийн болон иудачуудын өмнө бут цохижээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Тэгээд Иудагийн эрчүүд дайны уухай хадаав. Тэднийг дайны уухай хадаамагц Бурхан Иеробоам болон бүх израильчуудыг Абиа болон иудачуудын өмнө бут цохижээ.

Gade chapit la Kopi




2Шастир 13:15
16 Referans Kwoze  

ЭЗЭН етиопчуудыг Асагийн өмнө болон иудачуудын өмнө бут цохисонд тэд зугтав.


Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад, тэд бүгд үхдэл болсон байжээ.


Бурхан хашхирах дуунд, Бүрээн дуун дунд ЭЗЭН дээш залрав.


Хүмүүс ээ, бүгд алгаа таш. Уухайн дуугаар Бурханд хашхирагтун.


Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө явж —ЭЗЭНий энэрэл хайр үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа.


Арамын хааны цэргийн жанжин Нааман эзнийхээ өмнө хүндэтгэл хүлээсэн, агуу нэгэн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН, Арамд ялалтыг өгсөн ажээ. Хэдийгээр тэр зоригтой дайчин эр боловч уяман өвчтэй байв.


ЭЗЭН, Баракийн өмнө Сисера болон түүний бүх тэрэгт цэрэг, цэргүүдийг илдний ирээр хядсанд Сисера тэргээ хаян явган зугтаж одлоо.


ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг цохиж, агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпагийн хөндий хүртэл тэднийг дорно зүгт мөшгөн хөөж, зугтаалган алдалгүйгээр цохив.


Тийнхүү ард олон уухайлан хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод маш чангаар уухайлсанд хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ урагш давшин хот уруу орж, тэд хотыг эзлэн авав.


Долоо дахь удаагаа тойрох үед тахилч нар бүрээгээ үлээхэд Иошуа ард олонд —Уухайлан хашхирцгаа! Учир нь ЭЗЭН та нарт энэ хотыг өгсөн.


буюу Израилийн хотол түмний өмнө ЭЗЭНий эзэлсэн нутаг нь мал сүргийн нутаг билээ. Тэгээд ч зарц нар тань мал сүрэгтэй болой гэв.


Тэрэгт цэргийн ахмадууд Иехошафатыг хараад —Энэ яг Израилийн хаан мөн байна гээд, түүнийг дайрахаар эргэв. Тэгэхэд нь Иехошафат тусламж гуйн хашхирсанд ЭЗЭН түүнд тусалж, Бурхан тэднийг түүнээс холдуулав.


Аса, Бурхан ЭЗЭНээ хашхиран дуудаж, “ЭЗЭН, хүчирхэг болон сул дорой хоёрын хоорондох тулалдаанд Танаас өөр тусалдаг хэн ч байхгүй. Харин бид Танд түшиглэн, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн учраас Бурхан ЭЗЭН минь ээ, бидэнд туслаач! Аяа, ЭЗЭН, Та бидний Бурхан! Нэг ч хүн Таны эсрэг зогсож чадахгүй” гэжээ.


Тэднийг уухайлж, магтаж эхэлмэгц, Иудагийн эсрэг ирсэн Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийн эсрэг ЭЗЭН отолт тавьсанд тэд цохигдов.


Swiv nou:

Piblisite


Piblisite