Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 12:3 - Ариун Библи 2013

3 мянга хоёр зуун тэрэгт цэрэг, жаран мянган морин цэрэгтэй ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, етиоп хүмүүс иржээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 мянга хоёр зуун тэрэг, жаран мянган морин цэрэгтэйгээр ирэв. Түүний хамт Египетээс тоо томшгүй луб, сукки, етиоп хүмүүс ирэв.

Gade chapit la Kopi




2Шастир 12:3
15 Referans Kwoze  

Етиоп болон Египет нь Түүний хэмжээ хязгааргүй хүч чадал нь байсан. Пут, Луб нар түүний туслагчдын дунд байсан.


Етиопчууд, лубчууд асар олон тэрэг, морьдтой агуу их цэрэг байгаагүй гэж үү? Харин чи ЭЗЭНд түшиглэсэн учраас Тэрээр тэднийг гарт чинь оруулсан юм.


Харин тэрээр нууцлагдсан алт, мөнгө, Египетийн бүх үнэт эрх мэдлийг гартаа авна. Ливичүүд, етиопчууд хөлийнх нь дор мөлхөцгөөх болно.


Морьт цэргийн тоо нь хоёр зуун сая аж. Би тэдний тоог сонсов.


Етиоп, Пут, Луд, бүх Араб, Ливи Гэрээний нутгийн хөвгүүд тэдэнтэй хамт илдэнд унах болно»


Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн. Би Египетийг чиний төлөөсөнд, Куш ба Себаг чиний оронд өгөв.


ЭЗЭН етиопчуудыг Асагийн өмнө болон иудачуудын өмнө бут цохисонд тэд зугтав.


Етиоп хүн Зера тэдний эсрэг мянга мянган цэрэг, гурван зуун тэрэгт цэрэгтэй гарч Марешад хүрч ирэв.


Гэвч арамчууд Израилиас зугтаасан бөгөөд Давид арамчуудаас долоон зуун тэрэгт цэрэг, дөчин мянган морьт цэргийг алж, цэргийн жанжин Шобахыг шархдуулсанд тэрээр тэндээ үхэв.


Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гучин мянган тэрэгт цэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон явган цэрэг байв. Тэд ирж, Бет-Авены зүүн зүгт Михмашт хуарагнав.


Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон майхантайгаа ирдэг байсан юм. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцаа мэт тоолшгүй олноороо ирдэг байлаа. Тэд газар нутгийг цөлмөхийн тулд орж ирсэн билээ.


Сисера есөн зуун төмөр тэргээ мөн өөртэй нь хамт байсан бүх хүнээ Харошет-хагоимаас Кишоны хөндийд дуудан цуглуулжээ.


Учир нь Эзэн арамчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ —Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээлээ.


Иудагаас гаралтай, том бамбай, жад үүрсэн гурван зуун мянган цэрэг мөн Бениаминаас гаралтай, бамбай, нум сум эзэмшсэн хоёр зуун наян мянган цэрэг Асад байсан бөгөөд эд бүгд эрэлхэг хүчтэнүүд байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite