Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 12:1 - Ариун Библи 2013

1 Рехобоамын хаанчлал батжин, тэр хүчирхэгжих үедээ тэр болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг орхин хаяв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Рехобоамын хаанчлал батжин, хүчирхэгжсэнд тэр өөрөө болон түүний хамт бүх Израиль ЭЗЭНий хуулийг умартав.

Gade chapit la Kopi




2Шастир 12:1
22 Referans Kwoze  

Тэд гурван жил Давид болон Соломоны замаар замнасан учраас Иудагийн хаанчлалыг хүчирхэгжүүлэн, гурван жилийн турш Соломоны хүү Рехобоамыг дэмжив.


Рехобоам хаан Иерусалимд хүчирхэгжин ноёрхжээ. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН нэрээ тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх аммон эмэгтэй Наама байжээ.


Та нар Омрийн тогтоолууд ба Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж, Тэдний зөвлөгөөгөөр алхдаг тул Би та нарыг сүйрүүлж, Оршин суугчдыг чинь элэг доог болгоно. Миний ард түмний зэмлэлийг Та нар үүрэх болно.”


Ефраимыг ярихад сүрдэж байв. Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн ч Баалаар ялд унаж үхсэн.


Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар. Би Израилийн хувьд цөл эсвэл гүн харанхуйн орон байв уу? Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?


Чи Иудагийн хаан Соломоны хүү Рехобоам болон Иуда, Бениамин дахь бүх израильчуудад


Иуда ч мөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалуудыг сахилгүй, харин Израилийн бий болгосон ёс заншлаар явав.


Гэвч Иудагийн хотуудад амьдарч байсан Израилийн хөвгүүд Рехобоамын захиргаан дор үлджээ.


Тэгэхэд хүмүүс “Эцэг өвгөдийг нь Египет газраас дагуулан гаргасан Бурхан ЭЗЭНээ Израилийн ард түмэн орхин хаяж, өөр бурхдыг түшин тэдэнд мөргөж, үйлчилснээс болж ЭЗЭН энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэж хэлэх болно хэмээн айлдав.


Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран Чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.


Гэтэл Иешурун өөхөлж, тэлчлэв. Чи өөхөлж, бүдүүрч, тэнтийв. Өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, Өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоов.


Тэрээр мэргэн зүйл үйлдэн, хөвгүүдийнхээ заримыг Иуда болон Бениамины бүх нутаг дэвсгэр даяар бүх бэхлэгдсэн хот уруу тараан суулгаж, хоол хүнсийг нь хангалттайгаар өгч, тэдэнд олон эхнэр хайж байлаа.


ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр дарлагдав.


Соломоны хүү Рехобоам Иудагийн хаан байлаа. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН нэрээ тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос ЭЗЭНий сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ.


Тэд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг орхин Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчилжээ. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр ял бууж ирэв.


Ай хөөрхий, нүгэлт үндэстэн, хилэнцэд дарагдсан ард түмэн, Хорлогчдын үр удам, хөнөөгч хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон Түүнээс ухарлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite