Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 10:14 - Ариун Библи 2013

14 Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд —Миний эцэг буулгыг чинь хүнд болгосон бол би илүү хүнд болгох болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хариулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд хариулан —Миний эцэг та нарын буулгыг хүнд болгосон бол, би дээр нь нэмэх болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол, би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв.

Gade chapit la Kopi




2Шастир 10:14
15 Referans Kwoze  

Хэрэв зүрхэнд чинь гашуун атаархал ба хувиа хичээсэн зорилго байх аваас бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь.


Хаанчлалын бүх сайд, харгалзагч ноён, аймгийн захирагч, улсын зөвлөгч, засаг ноёд хаанаас нэгэн тогтоол гаргуулж, захирамжийг чанд мөрдүүлэх талаар хэлэлцжээ. Аяа хаантан, энэ нь гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хэн боловч арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм.


Хаан нь балчир, ноёд нь өглөөжин найрладаг гүрэн, ээ хөөрхий!


Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал. Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм.


Тэр ухаантай эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаанаа ашиглан, зүтгэсэн бүх зүтгэлийг минь тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон.


Зөрчилдөөний эхлэл дусах ус мэт буюу. Садрахаас нь өмнө хэрүүлийг зогсоо!


Зөвтийн санаа зүйтэй. Буруутын удирдамж хуудуутай.


Утаанаас царцаанууд газар дээр гарч ирлээ. Газрын хилэнцэт хорхойнуудын хүч мэт хүчийг тэдэнд өгсөн байжээ.


Тэднийг алахгүй, харин таван сарын турш тарчилгахыг царцаануудад зөвшөөрсөн байв. Тэдний тарчилгал нь хилэнцэт хорхой хүнийг хатгахад тарчилгадагтай адил аж.


Тэд хилэнцэт хорхойнхтой адил сүүл, хатгууртай юм. Хүмүүст таван сарын турш хор учруулах хүч тэдний сүүлэнд нь байдаг.


Рехобоам хаан, ахмадуудын зөвлөгөөг үл хайхран, ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа.


Хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН, Шилогийн хүн Ахиагаар дамжуулан Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ биелүүлэхийн тулд Бурхан бүх зүйлийг ийн эргүүлсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite