Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Шастир 1:2 - Ариун Библи 2013

2 Соломон, Израиль даяар, мянгат, зуутын дарга нар, шүүгчид болон бүх Израилийн удирдагчид, эцгийн бүлийн тэргүүн бүрд зарлиг буулгав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Соломон бүх израильчуудад болон мянгатын, зуутын дарга нарт, шүүгч нарт, бүх Израиль дахь удирдагч, гэрийн тэргүүлэгч бүрд зарлиг буулгав.

Gade chapit la Kopi




2Шастир 1:2
13 Referans Kwoze  

Давид Израилийн бүх түшмэд, овгийн захирагчид, хаанд бүлгүүдээр үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, тайганууд, хүчит эрс болон бүх нэр хүндтэй эрсийг Иерусалимд цуглуулжээ.


Израилийн хөвгүүд тоо ёсоороо буюу эцгийн бүлийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар болон хэсэг бүрийн хамаг хэрэгт хаандаа үйлчилдэг, жилийн бүх сард, сар сараар ээлжлэн ирээд явдаг түшмэд энэ болой. Хэсэг тусбүр хорин дөрвөн мянган хүнтэй байлаа.


Хаан, түүний ноёд болон Иерусалим дахь бүх чуулган, Алгасалыг хоёрдугаар сард тэмдэглэхээр шийдсэний шалтгаан нь


Тэгээд Хезекиа хаан эртлэн босож, хотын ноёдыг цуглуулаад, ЭЗЭНий өргөө уруу явав.


Давид хаан бүх чуулганд —Бурханы цорын ганц сонгосон миний хүү Соломон нас балчир, туршлагагүй бөгөөд энэ сүм хүнд бус, харин ЭЗЭН Бурханд зориулагдсан тул ажил ч асар их байна.


Эд ч бас Давид хаан, Задок, Ахимелех, тахилч болон левичүүдийн эцгийн бүлийн тэргүүнүүдийн өмнө өөрсдийн ах дүүс, Аароны хөвгүүдийн нэгэн адил буюу эцгийн бүлийн тэргүүн ч бай, дүү нь ч бай бүгд адил шавга хаяжээ.


Елеазарын удмынханд Итамарын удмынхнаас илүү олон тэргүүн эр байсан тул тэднийг тийнхүү хуваарилав. Елеазарын удмынхны эцгийн гэрт арван зургаан тэргүүн, Итамарын удмынхны эцгийн гэрт найман тэргүүн байв.


тэдэнд —Та нар левичүүдийн эцгийн бүлийн тэргүүнүүд билээ. Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг миний түүнд зориулан бэлтгэсэн газарт авч ирэхийн тулд өөрсдийгөө болон ах дүүсээ ариусга.


Давид өөрийн бэлтгэсэн газарт ЭЗЭНий авдрыг авчруулахаар бүх Израилийг Иерусалимд цуглуулав.


Тэгээд Давид мянгат, зуутын дарга нар буюу бүх удирдагчтай зөвлөлджээ.


Ингээд Соломон бүх чуулганы хамтаар Гибеон дахь мөргөлийн гол өндөрлөг уруу явсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосегийн цөлд босгосон, Бурханы уулзалтын майхан тэнд байжээ.


Гол мөргөлийн өндөрлөг байдаг Гибеон уруу хаан тахил тахихаар зорив. Соломон тэр тахилын ширээн дээр мянган шатаалт тахил өргөлөө.


Swiv nou:

Piblisite


Piblisite