Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 9:6 - Ариун Библи 2013

6 Саулын ач, Ионатаны хүү Мефибошет, Давидад ирээд, нүүрээрээ газар унаж мөргөв. Давид —Мефибошет гэхэд тэр —Таны боол би энд байна гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Саулын ач, Ионатаны хүү Мефибошет Давид дээр ирж, нүүрээрээ газар унан мөргөв. Давид —Мефибошет гэхэд тэр —Таны боол би энд байна гэв.

Gade chapit la Kopi




2Самуел 9:6
12 Referans Kwoze  

Ионатаны хүү нь Мериб-баал бөгөөд Мериб-баал нь Микаг төрүүлжээ.


Ионатаны хүү нь Мериб-баал бөгөөд Мериб-баал нь Микаг төрүүлжээ.


Тэгэхэд хаан, Зибад —Үзэгтүн, Мефибошетын хамаг юм чинийх гэхэд Зиба —Эзэн хаантан минь, таны нүднээ би тааллыг олох болтугай хэмээн мөргөн сөгдөе гэжээ.


Давидыг харангуутаа Абигаил яаран илжигнээсээ бууж, Давидын өмнө нүүрээрээ газар унаж, мөргөв.


Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн нүүрээрээ газар унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биенээ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.


Харин Иаков өөрөө тэдний өмнө гарч, долоон удаа газарт мөргөөд, ах Есавдаа дөхөж очив.


нүд өргөн харвал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт доор мэхийн —


Саулын хүү Ионатанд нэгэн хөл муутай хөвгүүн байв. Саул болон Ионатаны тухай мэдээ Иезреелээс ирэх үед тэр хүү таван настай байж. Асрагч нь түүнийг тэврэн зугтсан бөгөөд яарч сандран гүйж яваад хүүг унагаснаас болж хүү хазганах болжээ. Тэр хүүгийн нэрийг Мефибошет гэдэг байв.


Тэгээд Давид хаан хүн илгээн Ло-дебараас, Аммиелын хүү Махирын гэрээс түүнийг авчруулав.


Саул арагшаа эргэж, намайг хараад дуудахад “Би энд байна” гэж би хариулсан юм.


Гэвч хаан Саулын хүү болох Ионатаны хөвгүүн Мефибошетыг үлдээв. Давид болон Саулын хөвгүүн Ионатаны хооронд ЭЗЭНд тангарагласан тангаргийн улмаас амьд үлдээжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite