Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 8:6 - Ариун Библи 2013

6 Тэгээд Дамаскийн арамчуудын дунд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг Давидын зарц нар болцгоов. Ийнхүү Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэгээд Давид Дамаскийн сиричүүдийн дунд цэргийн ангиудаа байрлуулаад, сиричүүд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.

Gade chapit la Kopi




2Самуел 8:6
26 Referans Kwoze  

Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.


Миний авралын хүч Эзэн БУРХАН, Тулалдааны өдөр Та толгойг минь бүтээн хамгаалжээ.


Тэрээр Иудагийн бүх бэхлэгдсэн хотод цэргийн хүчин тавьж, эцэг Асагийнхаа эзлэн авсан Иудагийн газарт болон Ефраимын хотуудад цэргийн ангиудыг байрлуулжээ.


Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил агуу нэрийг өгнө.


Хүлэг морьдыг тулааны өдөрт бэлддэг ч Ялалт ЭЗЭНийх болой.


Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулсанд едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.


Филистчүүдийн цэргийн хуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байлаа.


Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж туузаар хэмжив. Хоёр туузаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн туузаар хэмжигдсэн хүнээ амьд үлдээв. Ингээд моабчууд Давидын зарц болж алба гувчуур төлөх болов.


Одоо үүнийгээ биелүүлэгтүн. Учир нь ЭЗЭН, Давидын талаар “Зарц Давидынхаа гараар би Өөрийн ард түмэн Израилийг филистчүүдийн гараас бас хамаг дайсных нь гараас аварна” гэж айлдсан билээ гэв.


Хуаранд ч, хээр талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмрөв. Харуулын анги ба довтлогч цэргүүд айн цочирдов. Тэгэхэд газар доргиж Бурханы аюумшиг бий болов.


Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.


Тэр өдөр Саулын хөвгүүн Ионатан зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая, нөгөө талд байгаа филистчүүдийн харуулын анги уруу гатлан очъё гэж хэлэв. Харин Ионатан үүнийг эцэгтээ мэдэгдсэнгүй.


Ионатан Гебад байсан филистчүүдийн харуулын ангийг цохисон бөгөөд филистчүүд ч үүнийг сонсов. Тэгэхэд Саул орон даяар эвэр бүрээ үлээж —Еврейчүүд сонсогтун! гэж зарлав.


Хададезерын зарц нарт байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Иерусалимд авчирлаа.


Хададезерын зарц байсан бүх хаад Израильд цохигдсоноо хараад Израильтай энхийг тогтоон тэдэнд зарагдах болов. Ингээд арамчууд Аммоны хөвгүүдэд дахин туслахаасаа айдаг болжээ.


Ефрат мөрнөөс авахуулан Филистийн нутаг хүртэл мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг Соломон захирч, тэдгээр нь Соломоны амьдралын бүх өдрүүдэд түүнд алба гувчуур барин үйлчилдэг байлаа.


Түг түмдийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам хүчирхэгжсэн билээ.


Ахабыг өөд болсны дараа Моаб Израилийн эсрэг босов.


Моабын хаан Меша хонь үржүүлдэг байсан бөгөөд Израилийн хаанд зуун мянган хурга болон зуун мянган хуцын ноос төлдөг байв.


Иеробоамын бусад үйл хэрэг, түүний үйлдсэн бүхэн мөн түүний хүч чадал ба тэрээр хэрхэн дайтаж, Иудад Дамаск ба Хаматыг Израилийн төлөө эргүүлэн авсан зэрэг нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?


ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа мэргэн ухааныг олж байв. Тэрээр Ассирийн хаанд үйлчилсэнгүй түүний эсрэг тэрслэв.


Өө, Бурхан, Та Өөрөө Биднээс татгалзсан бус уу? Өө, Бурхан, Та Манай цэрэгтэй хамт давшихгүй гэж үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite