Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 8:14 - Ариун Библи 2013

14 Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Тэр Едомд цэргийн ангиудаа байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар бүх едомчууд Давидын боол болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.

Gade chapit la Kopi




2Самуел 8:14
18 Referans Kwoze  

Ард олон чамд зарагдаж, Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Ах дүү нарынхаа эзэн нь чи болж, Эхийн чинь хөвгүүд чамд сөгдөн мөргөх болтугай. Хараагч чинь хараагдаж, Ерөөгч чинь ерөөгдөх болтугай! гэв.


Тэгээд Дамаскийн арамчуудын дунд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг Давидын зарц нар болцгоов. Ийнхүү Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.


ЭЗЭН түүнд —Хэвлий дотор чинь хоёр үндэстэн байна. Биеэс чинь хоёр ард түмэн салж гарах бөгөөд Нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдана гэлээ.


Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулсанд едомчууд бүгд Давидын зарц болов. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.


Тэр үед Едомд хаан байгаагүй бөгөөд захирагч нь хаанчилдаг байв.


Ийнхүү Давид бүх Израилийн хаан болж, ард түмнээ Давид зөв шударгаар засаглав.


Урьд нь Давид Едомыг цохих үед цэргийн жанжин Иоаб алагдагсдыг нутаглуулахаар очихдоо, Едомд байсан бүх эрчүүдийг хүйс тэмтрэхэд


Түг түмдийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам хүчирхэгжсэн билээ.


Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил агуу нэрийг өгнө.


Иехошафат Офироос алт авчруулахаар Таршишийн усан онгоцнуудыг босгосон боловч тэдгээр нь Езион-геберт сүйрсэн учир явж чадсангүй.


Тэрээр Давст хөндийд арван мянган едом хүнийг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел гэж нэрлэв.


ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа мэргэн ухааныг олж байв. Тэрээр Ассирийн хаанд үйлчилсэнгүй түүний эсрэг тэрслэв.


Бурхан, Та биднээс татгалзсан. Та биднийг няцалсан Та уурлан хилэгнэсэн. Бидэн уруу эргэн хараач.


Swiv nou:

Piblisite


Piblisite