Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 7:7 - Ариун Библи 2013

7 Би Израилийн хөвгүүдийн хамт хэрэн нүүж байх бүх хугацаандаа ард түмнээ хариулуулахаар тушаан зааварласан Израилийн овгуудын удирдагч нарын хэн нэгэнд нь “Яагаад чи Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?»” гэж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Би Израилийн бүх хөвгүүдтэй явж ирсэн ямар ч газарт, Өөрийн ард түмэн Израилийг хариул хэмээн тушаасан Израилийн овгуудын нэгд нь ”Яагаад та нар Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?» гэж хэлэгтүн.

Gade chapit la Kopi




2Самуел 7:7
19 Referans Kwoze  

Би Израилийн хамт хэрэн нүүж байх бүх хугацаандаа ард түмнээ хариулуулахаар тушаан зааварласан Израилийн шүүгч нарын хэн нэгэнд нь “Яагаад чи Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?»”


Урьд Саулыг бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдаж гардаг байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Израилийн удирдагч болно” гэж айлдсан гэж хэлэв.


Израилийн эрчүүд ээ, бидэнд туслаарай! Газар сайгүй манай ард түмэн, манай хууль бас энэ газрын эсрэг сургадаг хүн чинь энэ байна. Түүнээс гадна тэр грекүүдийг сүмд оруулж, энэ ариун газрыг бузарласан гэж хашхирав.


Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь.


“Иуда нутгийн Бетлехем ээ! Иудагийн дээдсийн дунд Чи огтхон ч дорд бус. Ард түмэн минь болох Израилийг хариулах Удирдагч Чамаас гарах болно” гэсэн гэж хариулав.


Тэр босож, ЭЗЭНий хүчээр, Бурхан ЭЗЭНийхээ нэрийн сүр жавхлангаар Хонин сүргээ хариулах болно. Тэр цагт Тэрээр дэлхийн зах хязгаар хүртэл Агуу байх учраас Тэд амар тайван амьдрах болно.


Дараа нь Би тэдний дээр нэгэн хоньчинг буюу Өөрийн зарц Давидыг томилж, тэр тэднийг тэжээнэ. Тэр өөрөө тэднийг тэжээж, хоньчин нь болно.


Би сүргээ тэжээж хотлуулна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Хүний хүү чи, Израилийн хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэр хоньчдод “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Өөрсдийгөө тэжээж байсан Израилийн хоньчид хөөрхий еэ! Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой бус уу?


Би бас тэднийг хариулах хоньчдыг дээр нь томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн нь ч үгүй болохгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгээд зүрхийг минь дагадаг, та нарыг мэдлэг оюун ухаанаар тэжээх хоньчдыг Би та нарт өгнө.


Тэр хоньчины ёсоор сүргээ хариулж, Мутартаа хургануудаа цуглуулан энгэртээ тэврээд, Хөхүүлийг нь зөөлөн хөтөлнө.


ЭЗЭН Бурхан чинь чамайг аварч, дайснуудыг чинь та нарт тушаахаар хуарангийн чинь дундуур явж байна. Та нар дундаас Тэр бузар зүйлийг олж хараад чамайг орхихгүйн тулд хуаран чинь ариун байх ёстой.


Тиймээс би та нарын ахлагч, Христийн зовлонгийн гэрч мөн илчлэгдэх алдрыг хуваалцагчийнхаа хувьд та нарын дундах ахлагчдыг ятгаж байна.


Урьд Саулыг хаан байх үед ч та Израилийн цэргийг удирддаг байсан. Тэгээд ЭЗЭН, таны Бурхан “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Миний ард түмэн Израилийн удирдагч болно” гэж танд айлдсан гэж хэлцгээв.


ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хөлийн гишгүүр билээ. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Миний амрах газар гэж юу байх вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite