Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 7:2 - Ариун Библи 2013

2 хаан эш үзүүлэгч Натанд ийн хэлэв. —Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд байна гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 хаан эш үзүүлэгч Натанд ийн өгүүлэв. —Харагтун, би хуш модон гэрт заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд оршин байна гэв.

Gade chapit la Kopi




2Самуел 7:2
24 Referans Kwoze  

Тирийн хаан Хирамаас Давидад элч нарыг хуш мод, мужаан, чулуучдын хамт илгээж тэд Давидад гэр барьж өгөв.


Дараа нь ЭЗЭН, Натаныг Давид уруу илгээсэнд тэр Давид дээр ирж —Нэгэн хотод хоёр хүн байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу зүдүү хүн байв.


Бурханы өмнө Давид тааллыг олж, Иаковын Бурханд орших газар олъё гэж тэр гуйсан.


Шавь нар нь “Таны өргөөний төлөөх зүтгэл Намайг залгих болно” гэж бичигдсэн байдгийг санацгаав.


Энэ өргөө эзгүйрэн хоосроод байхад та нарын хувьд гоёмсог гэртээ суух цаг нь мөн гэж үү?


Давид хааны үйлс, эхнийхээсээ эцсийнх хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастирт бичигдсэн бөгөөд


Ингээд тэд Бурханы авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Тэд Бурханы өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв.


Энэ нь ЭЗЭНд зориулсан газрыг, Иаковын Төгс хүчит Нэгэнд орших газрыг би олох хүртэл болой” гэж байсныг нь санаач.


Гэвч Давид гэрээний авдарт зориулан Иерусалимд майхан бариад, Бурханы авдрыг Кириат-иеаримаас тийш нь зөөсөн билээ.


Тирийн хаан Хирамаас Давидад элч нарыг хуш мод, мужаан, чулуучдын хамт түүнд зориулан гэр бариулахаар илгээв.


Натан эдгээр бүх үг ба үзэгдлийн дагуу Давидад айлтгалаа.


Ингээд тэд ЭЗЭНий авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв.


Тэгээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр авдрыг асар дотор оруулж, дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав.


Уриа Давидад —Бурханы авдар, Израиль, Иуда нар майханд орогнож, миний эзэн Иоаб болон эзний минь зарц нар задгай талд хэвтэж байхад би гэртээ идэж уун, эхнэртэйгээ унтахаар очих гэж үү? Та амьд! Би тийм зүйл огтхон ч хийхгүй гэв.


Харагтун, Батшеба хаанд айлтгаж байх үед эш үзүүлэгч Натан орж ирлээ.


Израилийн Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих нь миний эцэг Давидын зүрхэнд байсан юм.


Давид, Соломонд —Хүү минь ээ, би Бурхан ЭЗЭНийхээ нэр алдарт зориулан өргөө барих бодолтой байсан билээ.


Соломоны урьд хождын бусад үйл хэрэг нь эш үзүүлэгч Натаны тэмдэглэл, Шилогийн хүн Ахиагийн эш үзүүллэг болон Небатын хүү Иеробоамын талаарх үзмэрч Иддогийн үзэгдлүүд зэрэгт бичигдсэн бус уу?


Тэгээд Давид мөн хааны үзмэрч Гад болон эш үзүүлэгч Натаны тушаалын дагуу тэрээр ЭЗЭНий өргөөнд левичүүдийг хэнгэрэг, босоо ятга, ятга хөгжимтэй байрлуулав. Учир нь ЭЗЭН эш үзүүлэгчдээр дамжуулан ийнхүү тушаасан ажээ.


Гэвч тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи бас Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй.


Натаны хүү Азариа түшмэдийн ахлагч, Натаны хүү, хааны найз Забуд тахилч,


ЭЗЭНд тэрээр хэрхэн тангараглан Иаковын Төгс хүчит Нэгэнд андгайлсан билээ дээ!


Swiv nou:

Piblisite


Piblisite