Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 7:18 - Ариун Библи 2013

18 Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад —Эзэн БУРХАН минь, би хэн болоод миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Давид хаан дотогш орон, ЭЗЭНий өмнө суугаад, —Эзэн БУРХАН минь, би хэн болоод бас миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?

Gade chapit la Kopi




2Самуел 7:18
15 Referans Kwoze  

Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ?


Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад —ЭЗЭН Бурхан минь, би хэн болоод, миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?


Гэвч Давид, Саулд —Би хэн болж, миний ахан дүүс, миний эцгийн гэр бүл ч Израильд юу болсон болоод би хааны хүргэн болох билээ? гэж хэлэв.


Өчүүхэн зарц надад Таны үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг би хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг отогтой болсон.


Гэвч Мосе, Бурханд —Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлэв.


Самуел —Хэдийгээр та өөрийн нүдэнд дорой байсан ч Израилийн овгуудын тэргүүн болсон бус уу? ЭЗЭН таныг Израилийн хаан болгож тосолсон биш үү?


Бүх ариун хүний хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь Христийн яндашгүй баялгийг харийнханд тунхаглаж,


Гидеон Түүнд —Эзэн минь ээ, би Израилийг аварч яахан чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассе дотроос хамгийн дорой нь төдийгүй би эцгийнхээ гэрт хамгийн отгон нь шүү дээ гэсэнд


Саул хариуд нь —Би Израилийн хамгийн жижиг овгийн бениамин хүн бөгөөд миний ураг Бениамин овгийн бүх ураг дотроос хамгийн дорой нь бус уу? Яагаад та надад ийм үг ярина вэ? гэв.


Ингээд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.


Натан эдгээр бүх үг ба үзэгдлийн дагуу Давидад айлтгалаа.


Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна.


Тэр эмэгтэй нүүрээ газар унан мөргөж —Би гаднын хүн атал яагаад таны нүдэнд тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв.


Миний гэр ч Бурханы хувьд мөн ийм бус уу? Учир нь Тэр надтай Үүрд мөнхийн гэрээг байгуулж, Бүгдийг эмхлэн, хамгаалжээ. Миний хамаг аврал ба хүслийг Бурхан үнэхээр өсгөх бус уу?


Гэхдээ би хэн болоод, миний ард түмэн юу болоод ийнхүү сайн дураар өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас бөгөөд Таны мутраас бид Танд өгсөн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite