Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 7:15 - Ариун Библи 2013

15 Би өмнөөс чинь зайлуулсан Саулаас хайр энэрэлээ авсныхаа адилаар эс байж, Өөрийн хайр энэрлийг түүнээс салгахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Гэвч чиний өмнөөс Миний зайлуулж өгсөн Саулаас Би хайр энэрлээ авсны адил Миний хайр энэрэл түүнээс салахгүй.

Gade chapit la Kopi




2Самуел 7:15
18 Referans Kwoze  

Тэрслэл нь мэргэ төлгийн адил нүгэл бөгөөд Гөжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн тул ЭЗЭН бас чамайг үл хэрэгсэж, Чи хаан байхаа болилоо гэв.


Би хайр энэрэлээ түүний төлөө мөнхөд хадгалж, Гэрээгээ ч түүнд батжуулна.


Самуел түүнд —Өнөөдөр ЭЗЭН танаас Израилийн хаанчлалыг урж таслан танаас илүү сайн, таны хөршид түүнийг өгөв.


Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.


Гэвч Би хаанчлалыг бүхэлд нь таслан авахгүй, харин Өөрийн боол Давидын төлөө ба Өөрийн сонгосон Иерусалимын төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдлаа.


Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний саваа, хүний хөвгүүний зодуураар түүнийг гэсгээнэ.


ЭЗЭНий Сүнс Саулаас салсан бөгөөд ЭЗЭНээс ирсэн муу сүнс түүнийг айлган сүрдүүлэв.


Учир нь Би Өөрийнхөө төлөө болон зарц Давидынхаа төлөө энэ хотыг аврахаар хамгаалах болно» гэв гэлээ.


Гэрээгээ Би зөрчихгүй, Уруулаасаа гарсныг өөрчлөхгүй.


Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно” гэж байна» хэмээн хэл” гэв.


Чихээ нээгээд Над уруу ир! Сүнс чинь амьд байхын тулд сонсогтун. Давидын төлөөх итгэмжит хайр энэрлийн ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.


Мөн тэрээр дээлээ тайлж, өдөржин шөнөжин Самуелын өмнө нүцгэнээрээ сунан хэвтэж эш үзүүлэв. Тиймээс хүмүүс —Саул ч бас эш үзүүлэгч юм уу? гэцгээдэг юм.


Харин Би хайр энэрэлээ Түүнээс бүрмөсөн таслахгүй, Үнэнчээсээ ер няцахгүй.


Өө Эзэн, итгэмж дотроо Давидад Таны тангарагласан Урьдын хайр энэрэл тань хаана байна вэ?


Гэвч Самуел, Саулд —Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгийг үл хэрэгссэн бөгөөд ЭЗЭН ч таныг үл хэрэгсэж, Израилийг захирах хаан байлгахыг болиулсан билээ гэв.


Хэрэв тэд тогтоолуудыг минь зөрчиж, Тушаалуудыг минь үл сахих аваас


Swiv nou:

Piblisite


Piblisite