Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 7:10 - Ариун Библи 2013

10 Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Ингэснээр тэд өөрсдийн орон нутагтаа амьдарч дахин эс түйвээлгэнэ. Ард түмэн Израилийнхаа дээр Би шүүгчдийг томилсон урьдын цагийнх шиг мууг үйлдэгч хүмүүс тэднийг дахин дарлахаа болино.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Тэд өөрсдийн газарт суун, дахин үймээн самуунд ч автахгүй, муу хүмүүс тэднийг урьдынх шиг зовоохоо ч болино.

Gade chapit la Kopi




2Самуел 7:10
25 Referans Kwoze  

Би бас тэднийг газар дээр нь тарина. Миний тэдэнд өгсөн газраас Тэд дахин сугалагдахгүй” гэж Бурхан ЭЗЭН чинь айлдаж байна.


Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Ингэснээр тэд өөрсдийн орон нутагтаа амьдарч дахин эс түйвээлгэнэ. Ард түмэн Израилийнхаа дээр шүүгчдийг томилсон урьдын цагийнх шиг мууг үйлдэгч хүмүүс тэднийг дахин зовоохоо болино.


Учир нь Би сайны төлөө мэлмийгээ тэдэн дээр тогтоох бөгөөд тэднийг энэ нутагт дахин авчирна. Би тэднийг барьж босгох бөгөөд унагахгүй, тэднийг тарьж суулгах бөгөөд зулгааж тастахгүй.


Нутагт чинь хүчирхийлэл, Хил хязгаарын чинь дотор Эвдрэл ба сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи хана хэрмүүдээ Аврал гэж, Гулдан хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.


Израилийн гэрийн хувьд, тэдний эргэн тойрон дахь тэднийг жигшигчдээс хатгах өргөс, хөндүүрлүүлэх сундуу хойшид байхгүй болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно»


Усан үзмийн модыг Египетээс Та гаргасан. Үндэстнүүдийг хөөн гаргаж, Та түүнийг суулгасан.


Би үндэстнийг эсвэл хаанчлалыг барьж босгон тарьж ургуулах тухай нэгэнтээ ярьж магадгүй.


Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ.


Мөн тэр өдөрт тэдний төлөө Хээрийн араатан, огторгуйн шувуу, газрын мөлхөгч амьтадтай Би гэрээ байгуулна. Нум, илд, дайныг энэ газраас халж, Тэднийг Би аюулгүй хэвтүүлнэ.


Та тэднийг авчран Өөрийн өв болох ууланд тарина. Аяа, ЭЗЭН, энэ бол Та Өөрөө суухаар бэлтгэсэн газар билээ. Аяа, Эзэн, энэ бол Та Өөрийн гараараа байгуулсан ариун газар билээ.


Яагаад гэвэл түг түмдийн ЭЗЭНий усан үзмийн талбай нь Израилийн гэр, Таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч цус урсгахыг үзжээ. Зөвийг эрсэн боловч зовлонт дууг сонсжээ.


Тэр эргэн тойрныг нь малтаж, чулуунуудыг нь зайлуулаад, Шилмэл усан үзмийг суулгаж, Талбайн голд цамхаг босгоод, Дотор нь дарс шахуурга суулгаж гэнэ. Тэр тэгээд сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.


Миний Хаан Бурхан Та Иаковт ялалтыг тушаагаач


Тэр есөн зуун төмөр тэрэгтэй байсан бөгөөд хорин жилийн турш Израилийн хөвгүүдийг харгислан дарангуйлж байсан тул Израилийн хөвгүүд ЭЗЭНээс тусламж эрж хашхиран гуйв.


Довтлогч цэргүүд филистчүүдийн хуарангаас гурван анги болон хуваагдаж гарав. Нэг анги нь Офрагийн замаар, Шуалын газар уруу эргэн


Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ —Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.


Тэд зөвхөн Миний тушаасан болгоны дагуу мөн Миний боол Мосегийн тэдэнд тушаасан бүх хуулийн дагуу сахин үйлдэх аваас Би эцэг өвгөдөд нь өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин хэзээ ч тэнүүчлүүлэхгүй гэсэн билээ.


Хэрвээ Мосегоор дамжуулан өгөгдсөн бүх хууль, зарлиг хийгээд шүүлтийн дагуу тэд Миний тушаасан болгоныг сахин үйлдэж байвал Би та нарын эцэг өвгөдөд тогтоож өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин гаргахгүй” гэсэн билээ.


Та улс үндэстнүүдийг мутраараа зайлуулж Тэднийг маань суурьшуулсан юм. Та харь овгуудыг гамшгаар тараасан.


Өмнийг нь Та түүний тул цэвэрлэсэн. Үндсийг нь үндэслүүлж өнөөх нутгийг дүүргэсэн.


Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, Мутрын минь бүтээл болох Чиний ард түмэн бүгд зөвт болж, Газрыг мөнхөд эзэмшинэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite