Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 6:2 - Ариун Библи 2013

2 Давид босож, херубуудын дээр залрагч түг түмдийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх ард олонтой Баале-иуда уруу явав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Давид босож, херубуудын дээр залрагч түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх хүмүүстэйгээ Баале-иуда уруу явав.

Gade chapit la Kopi




2Самуел 6:2
15 Referans Kwoze  

Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг илгээж, херубуудын дээр орших түг түмдийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд ирлээ.


Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавиач. Херубуудын дээр залрагч аа, гэрэлтээч.


Кириат-Иеаримын хүмүүс ирээд, ЭЗЭНий авдрыг өргөн авч, толгод дээр байдаг Абинадабын гэрт авчран ЭЗЭНий авдрыг хамгаалуулахаар түүний хүү Елеазарыг ариусгасан билээ.


Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайнмэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлийн тухайд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан болох нь өөрсдөд нь илчлэгдсэн юм. Тэнгэрэлчүүд ч үүнийг харахыг хүсдэг.


Учир нь чамайг Бүтээгч нь чиний нөхөр мөн. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. Чиний Аврагч нь Израилийн Ариун Нэгэн бөгөөд Бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн билээ.


Түг түмдийн ЭЗЭН хэмээх нэртэй Бидний Аврагч Израилийн Ариун Нэгэн болой.


Кириат-баал (энэ нь Кириат-иеарим) Рабба гэсэн хоёр хот нь тосгодынхоо хамт байв.


Херуб хөлөглөн, салхин жигүүрээр дүүлэн нисэв.


Тиймээс тэд Кириат-Иеаримын оршин суугчид уруу элч нарыг илгээж —Филистчүүд ЭЗЭНий авдрыг буцааж авчирлаа. Та нар буун ирж, үүнийг дээш аваачигтун гэв.


ЭЗЭН захирдаг. Ард түмэн чичрэгтүн! Тэрээр херубуудын дээр заларна. Газар дэлхий ганхагтун!


Swiv nou:

Piblisite


Piblisite