Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 6:16 - Ариун Библи 2013

16 ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг үзээд зүрх сэтгэл дотроо түүнийг басамжлав.

Gade chapit la Kopi




2Самуел 6:16
12 Referans Kwoze  

Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал бөгөөд сүнслэгээр цэгнэгдэх учиртай эл зүйлсийг тэр мэдэж чаддаггүй.


Тэгтэл ЭЗЭНий гэрээний авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.


Учир нь Таны төлөө би Жигшил зэвүүцлийг үүрчээ. Нүүрийг минь ичгүүр нөмөрлөө.


Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нь шоолов.


Тэгээд Давид Саулын хүү Иш-бошетэд элч нарыг илгээн —Филистчүүдийн зуун тээрхийн арьсаар сүй тавьсан миний эхнэр Михалыг надад өгөгтүн гэж хэлүүлэв.


Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд Бид Түүнийг даанч эс тоожээ.


Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авсан нь одоо Давидын хот юм.


Ийнхүү Давид болон Израилийн хамаг гэр уухайлан эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авч иржээ.


Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд Саулын охин Михал Давидын өөдөөс гарч ирээд —Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчингүүдийн нүдэн дээр нүцгэллээ гэв.


Тэгээд Саул, Давидад —Хар, энэ миний том охин Мераб байна. Түүнийг чамд эхнэр болгон өгье. Зөвхөн миний төлөө гэсэн зоригт эр байж, ЭЗЭНий тулалдаанд тулалдагтун гэж хэлэв. Учир нь Саул —Миний гар бус, харин филистчүүдийн гар Давидын эсрэг байг гэж санасан ажээ.


Саулын охин Михал Давидад хайртай болсныг Саулд мэдэгдэхэд Саул түүнийг ойшоов.


Биднийг нигүүлсээч, Аяа ЭЗЭН, биднийг нигүүлсээч. Учир нь бид доромжлолд ханаж цадлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite