Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 5:3 - Ариун Библи 2013

3 Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон Израилийн хаан болгов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Ингээд Израилийн бүх ахлагчид Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон, Израилийн хаан болгов.

Gade chapit la Kopi




2Самуел 5:3
16 Referans Kwoze  

Тэгээд Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тосолжээ. Тэд Давидад —Саулыг нутаглуулсан хүмүүс Иабеш-гилеадын эрчүүд байсан гэж мэдэгдэв.


Ингээд тэр хоёр ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Давид Хорешт үлдэж, Ионатан өөрийн гэр уруу буцав.


Тэгэхэд Самуел тос дүүргэсэн эврээ авч, ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн ЭЗЭНий Сүнс Давидын дээр буув. Самуел босож Рама уруу явлаа.


Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байна гэсэн гэрээг Иехоиада ЭЗЭН ба хааны хооронд мөн ЭЗЭН ба ард түмний хооронд байгуулж мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ.


Абнер, Давидад —Босон явж, хамаг Израилийг эзэн хаандаа хурааж ирэхийг надад зөвшөөрөөч. Тэд тантай гэрээ байгуулж, та сэтгэлдээ хүсэмжилсэн бүхнээ хаанчлах болтугай гэв. Ийнхүү Давид, Абнерыг илгээсэнд тэр амар тайван гарч одлоо.


Тэгээд Иефта Гилеадын ахмадуудын хамт явж, ард олон түүнийг өөрсдийн тэргүүн бөгөөд жанжин болгов. Иефта Мизпад өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө хэлэв.


Одоо энэ бүхний учир бид бичгээр гэрээ хийж байна. Тамгалсан бичиг дээр манай удирдагчдын Манай левичүүдийн болон манай тахилчдын нэрс байна.


Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байх болно гэсэн гэрээг Иехоиада бүх ард түмэнтэй мөн хаантай байгуулсан юм.


Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэд Самуелаар ЭЗЭНий дамжуулсан үгийн дагуу, Давидыг Израилийн хаан болгон тослов.


Тийнхүү бүх ард түмэн Гилгал уруу явж, тэнд ЭЗЭНий өмнө тэд Саулыг хаан болгов. Тэд бас ЭЗЭНий өмнө эвийн тахилуудыг нядалж, тэнд Саул болон Израилийн бүх хүн асар ихээр баярлацгаав.


Явж, Израилийн ахмадуудыг хамтад нь цуглуулан “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан ЭЗЭН надад үзэгдэн «Би та нарыг үнэхээр анхаарч, Египетэд та нарт юу тохиолдсоныг харав.


Ингээд Иошуа, түүнтэй хамт бүх Израиль Еглоноос цаашаа Хебронд очиж, түүний эсрэг дайтав.


Тэнд тахилч Задок, эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тосолж, эвэр бүрээ үлээн “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун.


Тэгээд бүх Израиль Хебронд байсан Давид дээр цуглан ирж —Харагтун, бид таны яс махны тасархай билээ.


Тиймээс одоо гараа хүчирхэгжүүлж, эр зоригтой байгтун. Учир нь та нарын эзэн Саул өөд болсон. Мөн Иудагийн гэр намайг өөрийн хаан болгон тосолсон билээ гэв.


Гэсэн ч Израилийн Бурхан ЭЗЭН намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар мөн Иудагийн гэр дотроос миний эцгийн гэрийг сонгосон бөгөөд миний эцгийн хөвгүүдийн дундаас намайг бүх Израилийн хаан болгохоор таалан соёрхсон билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite