Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 4:9 - Ариун Библи 2013

9 Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб болон түүний ах Баана нарт Давид хариулан —Миний амийг зовлон шаналан бүхнээс аварсан ЭЗЭН амьд!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Беерот хүн Риммоны хөвгүүд болох Рехаб болон түүний ах Баана нарт Давид хариулан —Миний амийг хамаг зовлонгоос ангижруулж өгсөн ЭЗЭНий амьд буйгаар тангараглая.

Gade chapit la Kopi




2Самуел 4:9
14 Referans Kwoze  

Өстний гараас Түүний зольсон, ЭЗЭНээр золигдсон хүмүүс ийн өгүүлэг.


Зөвтүүдийг хашхирахад ЭЗЭН сонсож, Зовлон шаналан бүгдээс нь тэднийг аварна.


Хаан түүнд —Миний сэтгэлийг зовлон шаналан бүхнээс аварсан ЭЗЭН амьд!


Намайг элдэв гай зовлонгоос зольсон тэнгэрэлч Энэ хүүхдүүдийг ерөөж, Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Абрахам Бас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж Газар дэлхий дээр өнөр өтгөн болох болтугай! гэв.


Тэрээр амийг чинь мөхлөөс зольж, Чамд хайр энэрэл ба өршөөлийн титмийг зүүлгэдэг.


Би Танд магтан дуулах үед Уруул минь баярлан хашхирна. Таны аварсан миний сэтгэл баясна.


ЭЗЭН зарц нарынхаа амийг аврах агаад Түүнд хоргодох хэн нь ч Үл буруутгагдана.


Үзэн ядагчийнх нь гараас Тэр тэднийг аварч, Дайсны гараас зольсон.


Саулын хүүд дээрэмчний хоёр толгойлогч байв. Нэгнийх нь нэр Баана, нөгөөгийнх нь нэр Рехаб бөгөөд хоёулаа бениамин хөвгүүдээс гаралтай, беерот хүн Риммоны хөвгүүд байв. (Учир нь Бееротыг ч бас Бениамины нэгэн хэсэг гэж үздэг байв.


Сэтгэлд минь ойртон ирж, Түүнийг авраач ээ! Дайснуудын минь учир Намайг золиоч!


Харагтун, миний нүдэнд өнөөдөр таны амь ихэд үнэтэй байсны адил ЭЗЭНий мэлмийд миний амь ихэд үнэтэй байх болтугай. ЭЗЭН намайг зовлон шаналан бүхнээс аврах болтугай гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite