Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 4:8 - Ариун Библи 2013

8 Тэгээд тэд Иш-бошетын толгойг Хебронд буй Давидад авчран хаанд —Үүнийг хараач, таны аминд заналхийлж байсан таны дайсан Саулын хүү Иш-бошетын толгой энэ байна. ЭЗЭН өнөөдөр Саул болон түүний үр удмаас эзэн хааны минь төлөө өшөөг ийнхүү авахуулав гэж айлтгав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Тэгээд тэд Иш-бошетын толгойг Хебронд буй Давидад авчран, хаанд —Харагтун, энэ бол таны аминд заналхийлж байсан таны дайсан Саулын хүү Иш-бошетын толгой. ЭЗЭН өнөөдөр Саул болон түүний үр удмаас эзэн хааны минь төлөө өшөө ийнхүү авахуулав гэж айлтгав.

Gade chapit la Kopi




2Самуел 4:8
18 Referans Kwoze  

Хэн нэгэн хүн босон таныг мөшгөн хөөж, таны аминд халдахыг эрмэлзвэл эзэнтэн таны амь таны Бурхан ЭЗЭНий амийн баглаанд уягдах болтугай! Харин таны дайснуудын амийг ЭЗЭН дүүгүүрт хийж дүүгүүрдэн хаях болно.


Миний төлөө өшөө авдаг Бурхан, Хүмүүсийг миний дор оруулдаг.


Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.


Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэнтэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхирч байлаа.


Бос, хүүхдийг эхтэй нь авч, Израиль нутагт оч. Хүүхдийн амийг хайгчид үхсэн гэв.


Хэл минь ч өдөржин Таны зөвт байдлыг өгүүлнэ. Учир нь намайг хорлохыг хүсэгчид Доромжлол ба ичгүүрт унасан билээ.


Харагтун, куш хүн хүрч ирэн —Хаан эзэнд сайхан мэдээ дуулгая. ЭЗЭН өнөөдөр таныг эсэргүүцэгч хамаг хүмүүсийн гараас таныг чөлөөллөө гэв.


Задокийн хөвгүүн Ахимааз —Би хаан дээр гүйж очоод, дайснуудынх нь гараас түүнийг ЭЗЭН чөлөөлсөн гэдгийг мэдэгдье гэв.


Давидын хүмүүс өөрт нь —ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгнө. Түүнийг нүднийхээ тааллаар болгогтун” гэж айлдсан тэр өдөр нь болов гэцгээв. Тэгтэл Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав.


Давид Зифийн цөлд, Хорешд байхдаа Саул өөрийнх нь амийг авахын тулд гарсныг мэдсэн билээ.


Давид, Рамагийн Наиотоос зугтан Ионатан уруу ирж —Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар хилэнц байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? гэж хэлэв.


Тэгэхэд Саул, Давидтай уулзах элч нарыг дахин илгээхдээ тэдэнд —Түүнийг ор дэвсгэртэй нь надад авчрагтун. Би түүнийг ална гэв.


Саул “Давидыг хананд хадъя” гэж бодоод жадыг шидэв. Гэтэл Давид түүнээс хоёр удаа бултан зайлав.


Харин Саулын цэргийн жанжин, Нерийн хүү Абнер нь Саулын хүү Иш-бошетыг авч, Маханаим уруу аваачив.


Саул өөрийн хөвгүүн Ионатан хийгээд бүх зарцынхаа өмнө Давидыг алах тухайгаа ярив. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite