Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 3:35 - Ариун Библи 2013

35 Дараа нь өдрийн цаг байсаар атал Давидад талх дөхүүлж өгөхөөр хамаг ард олон ирэв. Харин Давид —Хэрэв нар жаргахаас өмнө би талх эсвэл ямар нэгэн юмыг амсвал намайг Бурхан шийтгэг, бүр илүүг үйлдэг! гэж тангараглав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

35 Дараа нь өдрийн цаг байсаар байтал Давидыг талх идүүлэх гэж ятгахаар хамаг ардууд ирэв. Харин Давид тангараглаж, —Хэрэв нар жаргахаас өмнө би талх, эсвэл ямар нэгэн юмыг амсвал, Бурхан намайг ихээр шийтгэх болтугай гэв.

Gade chapit la Kopi




2Самуел 3:35
13 Referans Kwoze  

Түүний гэрийн ахмадууд дэргэд нь зогсон, түүнийг газраас босгох гэсэн боловч Давид босохыг хүссэнгүй мөн тэдэнтэй хамт хоол ч идсэнгүй.


Саул, түүний хөвгүүн Ионатан, ЭЗЭНий хүмүүс буюу Израилийн гэр илдээр цохиулсны төлөө тэд гашуудан уйлж, үдэш болтол мацаг барив.


Хэн нэгнийг тайвшруулахаар, тэдний төлөө гашуудан талх хуваахгүй. Эцэг эхийнх нь төлөө тайвшруулах аягыг тэдэнд барихгүй.


Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар танаас салбал намайг ЭЗЭН шийтгэг, бүр ч илүүг үйлдэг! гэв.


Чимээгүй гашууд. Үхэгсдийн төлөө бүү гасал. Толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмс. Сахлаа бүү далдал. Хүмүүсийн талхыг бүү ид гэв.


Тэгэхэд Израилийн бүх хөвгүүд, бүх ард түмэн өгсөн явж Бетелд ирэв. Тэд уйлалдан ЭЗЭНий өмнө тэндээ сууцгаан үдэш хүртэл мацаг барилаа. Тэд ЭЗЭНий өмнө шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв.


Та нар Езекиелийн үйлдсэн адил үйлдэх болно. Та нар сахлаа далдлахгүй, хүмүүсийн талхыг идэхгүй.


Тиймээс ЭЗЭН, Давидад юу тангарагласныг хэрэв би түүнд эс гүйцэлдүүлэх аваас Абнерыг Бурхан шийтгэг, бүр ч илүүг үйлдэг.


Ели —Чамд айлдсан үг нь юу вэ? Надаас юу ч бүү нуу. Хэрэв чи Түүний чамд хэлсэн бүх үгнээс аль нэгийг нь нуувал, Бурхан чамд ийн үйлдэж, тийн нэмэг гэв.


Гар чинь гавлагдаагүй, Хөл чинь дөнгөлөгдөөгүй ч Хорон мууг үйлдэгчийн өмнө унадагчлан чи унав гэв. Хамаг ард олон түүний төлөө улам ихээр гашуудан уйлалдав.


Хамаг ард олон үүнийг ажиглав. Хааны үйлдсэн хамаг хэрэг ардуудын таалалд нийцдэг байсны адилаар энэ нь ч мөн тэдний таалалд нийцэв.


Израилийн хөвгүүд өгсөж очоод, ЭЗЭНий өмнө үдэш болтол уйлалдав. Тэд ЭЗЭНээс —Миний дүү Бениамины хөвгүүдтэй тэмцэлдэхээр би дахин давших уу гэж асуув. ЭЗЭН —Түүний эсрэг хөдөл хэмээн айлдлаа.


бүх зоригт эрс нь босож, Саулын цогцсыг бас хөвгүүдийнх нь цогцсыг ч булаан авч, Иабешт авчраад тэндхийн нэг царсны доор ясыг нь оршуулаад долоо хоног мацаг барилаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite