Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 3:3 - Ариун Библи 2013

3 Удаах хүү нь кармел хүн Набалын бэлэвсэрсэн эхнэр Абигаилаас төрсөн Хилеаб. Гурав дахь хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагийн хүү Абсалом юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Удаах хөвгүүн нь кармел хүн Набалын бэлэвсэрсэн эхнэр Абигаилаас төрсөн Хилеаб. Гурав дахь хөвгүүн нь Гешурын хаан Талмаин охин Маахагийн хөвгүүн Абсалом юм.

Gade chapit la Kopi




2Самуел 3:3
22 Referans Kwoze  

Давид хүмүүсийнхээ хамт явж гешурчуудыг, гирзичүүдийг бас амалекчуудыг дайран тонов. Тэд Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар газар нутгийн эртний оршин суугчид байжээ.


Хебронд Давидад төрсөн хөвгүүдийг тоочвол, ууган хүү нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон, удаах хүү нь кармел эмэгтэй Абигаилаас төрсөн Даниел,


Тэгээд Давид болон түүний иезреел эмэгтэй Ахиноам ба Набалын бэлэвсэн эхнэр, кармел эмэгтэй Абигаил бас өөр хоёр эхнэр нь тийш явав.


Абигаил яаран босож, илжгэндээ мордон таван шивэгчин нь түүнийг дагав. Тэр, Давидын элч нарын араас явж, Давидын эхнэр болов.


Тэр хүний нэрийг Набал, түүний эхнэрийн нэрийг Абигаил гэдэг байв. Өнөөх эмэгтэй ухаан саруул, гоо үзэсгэлэнтэй байсан боловч нөхөр нь хэдэр бас догшин зантай байжээ. Тэр калеб хүн аж.


Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат нь израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар байна.


Манассегийн хөвгүүн Иаир нь гешурчуудын болон маакатчуудын хил хүртэлх Аргобын бүх нутгийг авч, Башаныг өөрийн нэрээр Хаввот-Иаир гэж нэрлэсэн нь одоо хүртэл хэвээрээ байна.


Тэгэхэд хааны сэтгэл гүн хямарч, хаалганы дээрх өрөөнд орж уйлав. Тэрээр уйлан холхиж —Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, миний хүү гэсээр байлаа.


Харин хаан —Түүнийг гэрт нь хариул, нүүрийг минь бүү хараг гэж хэлэв. Ингээд Абсалом хааны нүүрийг ч үзэлгүй гэртээ харив.


Дараа нь ийм явдал болов. Давидын хүү Абсаломд Тамар нэртэй маш үзэсгэлэнт охин дүү байсан бөгөөд Давидын хүү Амнон түүнд дурлажээ.


Абсалом, Иоабт —Харагтун, би танд хүн явуулж, “Таныг хаанд илгээн «Юунд намайг Гешураас буцааж ирүүлэв? Тэнд байх нь надад дээр юм» гэж хэлүүлэхээр энд ирэгтүн” гэж танд хэлүүлсэн бус уу? Тиймээс одоо би хааны царайг харж, хэрэв надад хилэнц байваас тэр намайг алах болтугай гэв.


Дөрвөн жил өнгөрөхөд Абсалом, хаанд —ЭЗЭНд өргөсөн тангаргаа би биелүүлэхийн тулд намайг Хеброн уруу явуулаач.


Таны боол би Арамын Гешурт байхдаа “Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд үйлчлэх болно” гэж тангарагласан юм гэв.


Эцэг нь амьд байхдаа түүнийг “Чи яах гэж ингэв?” гэж хэзээ ч зэмлэдэггүй байсан ажээ. Абсаломын дараа тэр төрсөн бөгөөд маш сайхан эр байлаа.


Тэрээр —Уг нь хаанчлал минийх болж бүх Израиль намайг хаан болгохоор надад нүүр өгч байсныг та мэднэ. Гэвч ЭЗЭНээс түүнд өгөгдсөн тул хаанчлал эргэж, одоо миний дүүгийнх болсон билээ.


гурав дахь хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагаас төрсөн Абсалом, дөрөв дэх хүү нь Хаггитаас төрсөн Адониа,


Ингээд Иоаб босоод, Гешур уруу явж, Абсаломыг Иерусалимд буцааж авчрав.


Swiv nou:

Piblisite


Piblisite