Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 3:28 - Ариун Библи 2013

28 Давид сүүлд нь энэ тухай сонсоод —Нерийн хүү Абнерын цусны тухайд би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Үүний дараа нь Давид энэ тухай сонсоод —Нерийн хүү Абнерын цусны тухайд бол би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй.

Gade chapit la Kopi




2Самуел 3:28
10 Referans Kwoze  

Та нар өөрсдийн байгаа нутгаа бузарлах ёсгүй. Учир нь цус газрыг бузарладаг бөгөөд газар дээр урссан цусны төлөө цус урсгагчийн цуснаас өөр хийгдэж болох эвлэрүүлэл байхгүй.


Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан —Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ.


Хүн цохиод тэр нь үхвэл цохисон нь алуулах ёстой.


Хүний цусыг хэн урсгана Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээжээ.


ЭЗЭН —Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над өөд хашхирч байна.


Давид түүнд —“ЭЗЭНий тосолсон хүнийг би алав” гэж ам чинь чамайг гэрчилсэн тул чиний цус толгой дээр чинь бууг гэж хэлэв.


Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар түүнийг хаалга уруу зайдуу аваачиж, өөрийн дүү Асахелын цусны төлөө хэвлий уруу нь дүрж алав.


Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Шүүрдэстэнгүүд, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салаг гэв.


ЭЗЭН, Саулын гэрийн урссан бүх цусыг түүний оронд хаан болсон чам дээр буцаан буулгаж, чиний хөвгүүн Абсаломын гарт хаанчлалыг чинь ЭЗЭН шилжүүлэв. Харагтун, чи цус урсгагч учир чи өөрийнхөө бузар мууд ороогдлоо гэж хараав.


Swiv nou:

Piblisite


Piblisite