Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 3:25 - Ариун Библи 2013

25 Нерийн хүү Абнерыг та мэднэ шүү дээ. Тэр таныг мэхэлж, орж гаран дайтахыг тань харуулдан, хийж байгаа бүхнийг тань мэдэхийн тулд ирсэн билээ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

25 Нерийн хүү Абнерыг та мэднэ шүү дээ. Тэр таныг мэхэлж, орж гарахыг тань харуулдан, хийж байгаа бүхнийг тань мэдэхийн тулд ирсэн билээ гэв.

Gade chapit la Kopi




2Самуел 3:25
16 Referans Kwoze  

Харин Би чиний суух болон гарах орохыг Миний өөдөөс шазруун байгааг чинь ч мэднэ.


Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.


Тиймээс шүүдэг хүн бүр ээ, танд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Учир нь шүүдэг та мөн л эдгээрийг үйлддэг шүү дээ.


Тэгтэл фарисайчууд тэдэнд —Та нар бас төөрчихөв үү?


Хурсан олны дунд Есүсийн тухайд дургүйлхсэн шивнэлдээн их болж, зарим нь —Тэр сайн хүн гэхэд зарим нь —Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэцгээж байв.


Орох, гарах бүрийг чинь ЭЗЭН Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.


Би ирж, танай төрөлх нутагтай адил үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалан болон зөгийн бал, чидун моддын нутагт та нарыг аваачих хүртэл ийн байгтун. Ингэснээр та нар үхэхгүй, амьд үлдэнэ. Харин Хезекиа та нарыг “ЭЗЭН биднийг аварна” гэж төөрөлдүүлэхийг бүү сонс.


аммончуудын ноёд өөрсдийн эзэн Ханунд —Танд тайтгаруулагчдыг илгээснээрээ Давид эцгийг тань хүндэлж байна гэж та бодож байна уу? Хотыг маань судлан тандаж, тэгээд орвонгоор нь хөмрүүлэх гэж Давид танд зарц нараа явуулсан бус уу? гэв.


Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар түүнийг хаалга уруу зайдуу аваачиж, өөрийн дүү Асахелын цусны төлөө хэвлий уруу нь дүрж алав.


ЭЗЭНий хотол түмэн хоньчингүй хонь мэт болохгүйн тулд тэр хүн тэдний өмнө гарч яван, тэдний өмнө орж ирэх бөгөөд тэднийг удирдан гаргаж мөн удирдан оруулах билээ гэв.


Та нар нэгийгээ илгээж, дүүгээ авчруул. Харин та нар энд хоригдох болно. Та нарын үгийг шалгаж, үнэнч эсэхийг чинь үзнэ. Фараон амьд! Хэрэв тийм биш байвал та нар туршуул мөн гэв.


Иосеф харин тэдэнд —Үгүй. Та нар дэл сул газар хайж ирсэн байна гэж хэлэв.


Тэгтэл Иосеф тэдний тухай зүүдэлсэн зүүдээ санаж —Та нар бол туршуулууд. Та нар манай эндээс дэл сул газар хайхаар ирсэн байна гэж тэдэнд хэлэв.


Тэгэхэд Иоаб хаанд бараалхан —Та юу хийчих нь энэ вэ? Харагтун, Абнер тан дээр ирсэн атал, яагаад та түүнийг саадгүй явж одохоор суллачихав.


Иоаб, Давидын өргөөнөөс гараад, Абнерын араас элч нарыг илгээн тэд түүнийг Сирагийн худгаас буцааж авчрав. Гэвч Давид үүнийг мэдсэнгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite