Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 24:11 - Ариун Библи 2013

11 Давидыг өглөө босоход ЭЗЭНий үг эш үзүүлэгч Гад дээр ирж, ийнхүү зарлиг болов. Гад Давидын үзмэрч байлаа. —

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Давидыг өглөө босоход ЭЗЭНий үг эш үзүүлэгч Гад дээр ирж, ийнхүү зарлиг болов. Гад бол Давидын үзмэрч байлаа. —

Gade chapit la Kopi




2Самуел 24:11
9 Referans Kwoze  

Эш үзүүлэгч Гад, Давидад —Бэхлэлтэд бүү нуугд. Босож, Иудагийн нутаг уруу явагтун гэж хэлсэнд Давид тэндээс гарч, Херетийн ойд очив.


(Урьд Израильд хэн нэгэн нь Бурханаас лавлан асуухаар очихдоо “Үзмэрчид очъё” гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьд цагт үзмэрч гэдэг байв.)


Давид хааны үйлс, эхнийхээсээ эцсийнх хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастирт бичигдсэн бөгөөд


Азуба үхэхэд Калеб бас Ефраттай гэрлэж, тэр түүнд Хурыг төрүүлж өгсөн.


Явж, Давидад “Би чамд гурван зүйл тавих болно. Эдгээрээс чи нэгийг нь сонго. Би үүнийг чамд үйлдэх болно хэмээн ЭЗЭН айлдав” гэж хэл гэв.


Давидын үзмэрч Гадад ЭЗЭН айлдахдаа —


Хааны нэр алдрыг өргөмжлөхөөр Бурханы үгээр хааны үзмэрч болох Хеманы хөвгүүд эд бүгд юм. Бурхан, Хеманд арван дөрвөн хүү, гурван охин өгөв.


Тэгээд Давид мөн хааны үзмэрч Гад болон эш үзүүлэгч Натаны тушаалын дагуу тэрээр ЭЗЭНий өргөөнд левичүүдийг хэнгэрэг, босоо ятга, ятга хөгжимтэй байрлуулав. Учир нь ЭЗЭН эш үзүүлэгчдээр дамжуулан ийнхүү тушаасан ажээ.


Дараа нь ЭЗЭН, Натаныг Давид уруу илгээсэнд тэр Давид дээр ирж —Нэгэн хотод хоёр хүн байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу зүдүү хүн байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite