Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 23:4 - Ариун Библи 2013

4 Наран мандах өглөөний гэрэл, Үүлгүй цэлмэг өглөө, Борооны дараах нарнаар газарт ургах Ургамал ногоо мэт ажгуу.”

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 наран мандах өглөөний гэрэл, үүлгүй цэлмэг өглөө, борооны дараах нарнаар газарт ургах нялх ногоо мэт”.

Gade chapit la Kopi




2Самуел 23:4
17 Referans Kwoze  

ЭЗЭН Та, Өөрийн бүх дайснаа ийнхүү устгаач. Харин Түүнийг хайрлагчид нь мандаж байгаа сүрлэг нар мэт байг. Ингээд энэ газар нутаг дөчин жилийн турш амар жимэр байлаа.


Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг, Газар хөрсийг чийглэгч Шиврээ бороо мэт бууж ирэг!


Тиймээс Би эш үзүүлэгчдээр тэднийг хэсэглэн цавчсан. Би амныхаа үгээр тэднийг алсан. Миний шүүлт цацрах гэрэл мэт юм.


Үр удам нь мөнхөд амьдарч, Сэнтий нь Миний өмнөх нар шиг байна.


Тэрээр мөнөөх гэрлийг гэрчлэх гэрчлэлийн төлөө ирсэн нь түүгээр дамжин бүгд итгэхийн тулд байлаа.


“Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.


Иаковын үлдэгсэд нь олон ард түмний дунд ЭЗЭНээс ирсэн шүүдэр мэт, Өвс ногоон дээр орохдоо хүнээс үл хамаарч, Хүмүүний хөвгүүдийг эс хүлээх бороо мэт байх болно.


Тиймээс таньж мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Үүр цайх нь баттай лугаа адил Түүний ирэх нь гарцаагүй. Бороо мэт, газар дэлхийг услах хаврын бороо мэт Тэр бидэнд ирнэ.


Үндэстнүүд гэрэл уруу чинь, Хаад мандах туяа уруу чинь ирнэ.


Бос, гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна.


Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.


Зөвт хүмүүсийн жим үүрийн цагаан гэгээ Зугуухан тодрох гэгээ нь өдрийг дүүрэн авчирна.


Ариун ууландаа Та Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр Таны ард түмэн сайн дураараа Өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаяанаас шүүдэр мэт Таны залуучууд Танд ирнэ.


Сургаал минь шиврэх бороо, Хэлэх үг минь унах шүүдэр, шинэ зүлгэн дээр буух борооны дусал, ургамал ногоон дээр орох аадар мэт билээ.


Иймээс “Би орших газраасаа Гэрэл доторх гялалзсан халуун мэт, Ургац хураах үеийн аагим халуун шиг Шүүдрийн үүл мэт Тайван харж байх болно гэж ЭЗЭН надад айлдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite