Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 23:10 - Ариун Библи 2013

10 тэр босож, гараа эцэж цуцтал, гар нь илдэнд наалдан салахгүй болтлоо филистчүүдийг цохиж алсан юм. ЭЗЭН тэр өдөр их ялалтыг авчирсан ба түүний араас хүмүүс буцаж ирсэн нь алагдсан хүмүүсийн хүүрийг зөвхөн цөлмөхийн тулд байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Тэр босож, гараа эцэж цуцтал, гар нь илдэнд наалдан салахгүй болтлоо филистчүүдийг цохиж алсан юм. ЭЗЭН тэр өдөр их ялалтыг авчирсан ба түүний араас хүмүүс буцаж ирсэн нь алагдсан хүмүүсийн хүүрийг зөвхөн цөлмөхийн тулд байв.

Gade chapit la Kopi




2Самуел 23:10
20 Referans Kwoze  

Учир нь тэрээр амиа үл хайрлан филист хүнийг цохиж устгасан. Ийнхүү ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусыг урсган түүний эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв.


Гэвч Саул —Өнөөдөр хүн алж болохгүй. Учир нь өнөөдөр ЭЗЭН, Израильд авралыг өгсөн гэв.


Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг Эзэн гэж, өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боол гэж тунхагладаг юм.


Учир нь надаар дамжин Христийн хийсэн зүйлээс өөр ямар ч юмыг би ярьж зүрхлэхгүй. Тэрээр харийнхныг дуулгавар дор авчрахын тулд үг болон үйлсээр минь бас


Тиймээс Би Түүнд Ихэстэй хамт хувь ногдуулж, Тэр олзыг хүчтэнүүдтэй хуваана. Учир нь Тэр амиа үхэл уруу асгаж, Нүгэлтнүүдийн хамт тоологдож Олны нүглийг Өөртөө авч, Гэмтнүүдийн төлөө зуучилсан юм.


Тэрээр хаадад авралыг өгч, Өөрийн зарц Давидыг буруугийн илднээс авардаг.


Бурхантай хамт бид зоригтой байна. Өстнүүдийг маань гишгэлэгч нь Тэр билээ.


“Их цэргийн хаад зугтана, Тэд зугтана. Гэрт үлдсэн эмэгтэй олзыг хуваана”


Арамын хааны цэргийн жанжин Нааман эзнийхээ өмнө хүндэтгэл хүлээсэн, агуу нэгэн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН, Арамд ялалтыг өгсөн ажээ. Хэдийгээр тэр зоригтой дайчин эр боловч уяман өвчтэй байв.


Ингээд тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-Авенаас ч цааш үргэлжлэв.


Ионатан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа —Явцгаая. Эдгээр хозлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги уруу гатлан очъё. ЭЗЭН бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.


Дараа нь тэр ихэд ундаасаж, ЭЗЭНийг дуудан —Та боолынхоо гараар энэ их авралыг өгсөн билээ. Гэтэл одоо би хатаж үхэн, хозлуулаагүй хүмүүсийн гарт унах гэж үү? хэмээн хэлэв.


Самсон Лехид ирэхэд филистчүүд тосон уухайлав. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс галд шатсан маалинган утас мэт болж түүний хүлээсүүд гараас нь сулран унав.


ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг цохиж, агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпагийн хөндий хүртэл тэднийг дорно зүгт мөшгөн хөөж, зугтаалган алдалгүйгээр цохив.


Израилийн Бурхан ЭЗЭН Израилийн төлөө дайтсан тул Иошуа тэдгээр бүх хааныг болон тэдний нутгийг нэг дор эзлэв.


ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулав. Гибеонд тэд үй олноороо хядуулж, Бет-хорон уруу өгссөн замаар зугтав. Азека болон Маккеда хүртэл тэд цохигдов.


Тэрээр талбайн гол дунд зогсон хамгаалж, филистчүүдийг цохилоо. Ийнхүү ЭЗЭН их ялалтыг авчрав.


Филистчүүд тулалдахаар Пасдаммимд бөөгнөрөн цуглах үед тэрээр тэнд Давидтай хамт байв. Тэнд нь арвай их тарьсан талбай байсан бөгөөд хүмүүс филистчүүдээс зугтаав.


Израилийн хөвгүүд филистчүүдийг хөөхөө зогсоон буцаж ирээд филистчүүдийн хуарангуудыг тоножээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite