Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 22:7 - Ариун Библи 2013

7 Зовлон шаналан дотроо ЭЗЭНийг би дуудаж Бурхандаа би хашхирсан. Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож, Түүний сонорт хашхираан минь очсон билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Би зовж шаналж байхдаа ЭЗЭНийг дуудсан. Тийм ээ, би Бурхан уруугаа хашхирсан билээ. Тэр Өөрийнхөө дуганаас миний дууг сонсон, миний тусламж гуйн хашхирах нь Түүний сонорт хүрэв.

Gade chapit la Kopi




2Самуел 22:7
16 Referans Kwoze  

Зовлон шаналан дотроо ЭЗЭНийг би дуудаж, Бурхандаа би хашхирсан. Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож, Түүний сонорт хашхираан минь хүрсэн билээ.


Тэгээд би ЭЗЭНий нэрээр дуудан “Аяа ЭЗЭН, би гуйя, амийг минь авраач!” гэв.


Ухаан балартах үедээ ЭЗЭНийг би санав. Залбирал минь Танд, Ариун сүмд тань хүрлээ.


Би зовлон шаналангийнхаа дунд ЭЗЭНд хашхирсанд Тэрээр намайг сонсов.


ЭЗЭН —Египетэд байгаа ард түмнийхээ зовлонг Би харж, ажлын даамлуудаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлон зүдүүрийг мэднэ.


Харин ЭЗЭН ариун сүмдээ заларсан байдаг. Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байх болтугай.”


Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонсож, Зовлон шаналан бүгдээс нь Түүнийг аварсан болой.


ЭЗЭНээс миний гуйсан, эрэх ганцхан зүйл гэвэл ЭЗЭНий гоо сайхныг харж, сүмд нь бясалган, Амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭНий өргөөнд суух явдал.


Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.


Тэрээр махбодынхоо өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал ба гуйлтаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.


“Би мэлмийнээс тань зайлуулагдсан ч Ариун сүмийг тань дахин үзнэ” гэж би хэлэв.


Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.


Шаналал дундаа тэд ЭЗЭНд хашхирсанд Шахаанаас нь Тэр сулласан.


Swiv nou:

Piblisite


Piblisite