45 Гаднынхан над дээр хулмалзсаар ирж, Намайг сонсмогцоо тэд үг дуугүй дагадаг.
45 Харь үндэстэн надад зусардан, тэд сонсонгуутаа миний зарлигийг үг дуугүй дагадаг.
ЭЗЭНийг үзэн ядагсад Түүнд сөхрөн бөхийх байсан бөгөөд Тэдний цаг мөнхөд үргэлжлэхсэн.
Бурханд “Таны үйлс хэчнээн сүрдмээр вэ! Таны хүч аугаа учраас Дайснууд тань Таны өмнө бялдуучилна.
Симон ч бас итгэсэн бөгөөд баптисм хүртээд Филипийг дагах болж, гайхамшиг болон тэмдгүүд үйлдэгдэхийг хараад, гайхаж хоцордог байв.
ЭЗЭНд үйлчилж, ЭЗЭНий нэрийг хайрлан Зарц нь болохын тулд Түүнтэй нэгдсэн гаднынхныг, Амралтын өдрийг бузарлалгүй сахин Гэрээг минь чандлах хүн бүрийг
ЭЗЭНтэй нэгдсэн гаднынхан “ЭЗЭН намайг ард түмнээсээ салгана” гэж бүү хэлэг. Тайган хүн ч “Үзэгтүн, би хувхайрсан мод” гэж бүү хэлэг.
Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэрээр чамд туслах бамбай, Чиний сүр жавхлант илд юм. Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, Чи мөргөлийн өндөрлөгүүдийг нь гишгэчнэ гэлээ.