Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 22:28 - Ариун Библи 2013

28 Дорой ядууг Та авардаг Таны харц ихэмсгүүдийг номхтгодог.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Та шаналан зовж буй ардуудыг авардаг. Бардамнагчдад хараагаа чиглүүлж, тэднийг номхруулдаг.

Gade chapit la Kopi




2Самуел 22:28
23 Referans Kwoze  

Хүн номхтгогдож, хүн басамжлагдана. Бардам хүний нүд ч басамжлагдана.


Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, Хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.


Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан өргөмжлөн хүндэлж байна. Учир нь Түүний бүхэн нь зөв, замууд нь шударга билээ. Тэрээр бардам явагчийг даруу болгож чадна.


Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.


Хэнийг чи басамжлан доромжлов? Хэний эсрэг чи дуугаа өндөрсгөн Ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!


Ихэмсэг харц, бардам зүрх нь буруутын дэнлүү бөгөөд нүгэл ажээ.


ЭЗЭН зовогчийн хэргийг хийгээд Ядуугийн төлөөх шударга ёсыг Гүйцэлдүүлнэ гэдгийг би мэднэ.


ЭЗЭН хэдийгээр өндөрт байвч Дорд нэгнийг хардаг. Бардамнагчийг Тэрээр холоос ч мэддэг.


ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, хүссэн аюулгүй газарт нь түүнийг тавина” гэдэг.


Үргэлж давлиун загнадаг тэднийг ялсан учир ЭЗЭН бол хамаг бурхдаас илүү аугаа юм гэдгийг би одоо мэдлээ гэв.


Мосе Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН “Чи Миний өмнө номхрохоос хэдий хүртэл татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул! Тэд Надад үйлчилнэ.


Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.


Аяа ЭЗЭН, зүрх минь дээгүүр бус нүд минь ч ихэмсэг биш. Их үйлс, өөрт минь хэт хүнд зүйлсэд ч Би эс оролцоно.


Swiv nou:

Piblisite


Piblisite