10 Тэнгэрсийг бөхийлгөж, Түнэр харанхуйг хөлдөө дэвссээр Тэр бууж ирэв.
10 Тэр тэнгэрийг бөхийлгөн, хөл дороо түнэр харанхуйгаар бууж ирэв.
Тэгээд Соломон —Үүл манан дунд Би оршмуй хэмээн ЭЗЭН айлтгалаа
Үүлс ба түнэр харанхуй Түүнийг хүрээлнэ. Зөвт байдал ба шударга ёс Түүний сэнтийн суурь болой.
Аяа, ЭЗЭН, тэнгэрсээ бөхийлгөн доош бууж ирээч! Утаа уугиулахаар уулсад хүрээч!
Бурханы байгаа түнэр харанхуйд Мосег ойртон очих үед ард түмэн хол зогсож байв.
Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв.
ЭЗЭН бол уурлахдаа удаан, хүч чадлаараа аугаа. ЭЗЭН, буруутныг шийтгэлгүй орхино гэж үгүй. Хуй салхи, шуурган дотор Түүний зам байдаг Үүлс бол Түүний хөл доорх тоос юм.
Тасалгааныхаа тулгуурыг уснаас дээгүүр тавьж, Үүлсийг тэргээ болгон хөлөглөөд, Салхин жигүүрээр Та явдаг.
Та нарыг ойртон очоод, уулын бэлд зогссонд тэр уул тэнгэр огторгуйд тултал дүрэлзэн шатаж, үүл бүрхэн манан буданд хучигдаж, тас харанхуй болсон.
Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй эвэр бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн айн цочирдов.
Бидний хувьд, Танд хэзээ ч захирагдаж байгаагүй, Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй адил боллоо.