Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 22:1 - Ариун Библи 2013

1 ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудаас нь мөн Саулын гараас аварсан тэр өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудынх нь болон Саулын гараас аварсан өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав.

Gade chapit la Kopi




2Самуел 22:1
20 Referans Kwoze  

Тэр өдөр Дебора болон Абиноамын хөвгүүн Барак нар ийнхүү дуулав.


Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ. —ЭЗЭНдээ дуулнам би. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаяж Үлэмж өргөмжлөлийг Өөртөө Тэр авчээ.


Эзэн, намайг алив ёрын муу үйлээс гэтэлгэж, тэнгэрлэг хаанчлалдаа аваачих болно. Түүнд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.


Зөв шударгын зүдүүр их авч, ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь аварна.


Бурханд талархлын тахилыг өргөж, Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл.


Намайг дайснуудаас минь гарган авчирдаг. Эсэргүүцэгчдийн минь дээгүүр Намайг Та өргөдөг юм. Хүч хэрэглэгчдээс Та намайг аварсан билээ.


Давид —Би нэгэн өдөр Саулын гарт устгагдах байх. Филистчүүдийн нутагт зугтаж очихоос өөр арга надад алга. Тэгвэл Саул намайг Израилийн хязгаар нутаг даяар эрж хайхаас цөхөрнө. Ингээд би түүний гараас зугтана гэж зүрхэндээ бодов.


Харагтун, миний нүдэнд өнөөдөр таны амь ихэд үнэтэй байсны адил ЭЗЭНий мэлмийд миний амь ихэд үнэтэй байх болтугай. ЭЗЭН намайг зовлон шаналан бүхнээс аврах болтугай гэж хэлэв.


Хэн нэгэн хүн босон таныг мөшгөн хөөж, таны аминд халдахыг эрмэлзвэл эзэнтэн таны амь таны Бурхан ЭЗЭНий амийн баглаанд уягдах болтугай! Харин таны дайснуудын амийг ЭЗЭН дүүгүүрт хийж дүүгүүрдэн хаях болно.


Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шүүж, Тэр миний гомдлыг хараад таны гараас намайг өршөөн аврах болтугай гэж хэлэв.


Давид цөл газар бэхлэлтүүдэд хоргодож мөн Зифийн цөлд уулархаг газарт саатаж байв. Саул, Давидыг өдөр бүр эрж хайж байсан боловч Бурхан, Давидыг Саулын гарт өгсөнгүй.


Тэр биднийг тийм сүрхий үхлээс аварсан, аврах ч болно. Тэр биднийг аврах ч болно гэдэгт бид Түүнд найддаг.


Тэгээд Мосе Израилийн бүх чуулганы өмнө энэ дууны үгийг дуустал нь уншин сонсгожээ.


Тэр өдөр Давид анх удаа Асаф болон түүний ах дүүст ЭЗЭНд талархал өргөхийг даалгав.


Тэгэхэд Натан, Давидад —Тэр хүн нь та билээ! Израилийн Бурхан ЭЗЭН айлдахдаа “Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь Би билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite