Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 21:14 - Ариун Библи 2013

14 Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд тавив. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн, Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд оршуулав. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв.

Gade chapit la Kopi




2Самуел 21:14
16 Referans Kwoze  

Тэгээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. Ийнхүү ЭЗЭН энэ газрын төлөөх залбирлыг сонсож, Израиль дээрх гай гамшиг зогсов.


Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот, тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн ураг ургийн дагуу ногдсон хотууд буюу тэдний өв билээ.


Тэгээд Аханы дээр том чулуун овоо босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Ийнхүү ЭЗЭН нүүр буруулахаа больж, Түүний догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр иржээ.


Дараа нь Тэр над уруу хашхирч, надад хандан —Харагтун, умардын орон уруу явагчид нь умардын оронд хандсан Миний уур хилэнг тайтгаруулав гэв.


Ингээд тэд Ионаг барьж аваад далайд хаясанд далай догшрохоо болилоо.


Тэгээд Давид залууст тушаахад залуус нь тэднийг алж, гар хөлийг нь цавчин, Хебронд цөөрмийн дэргэд дүүжлэв. Харин тэд Иш-бошетын толгойг авч, Хеброн дахь Абнерын булшинд тавив.


Ингээд тэд Абнерыг Хебронд нутаглуулав. Абнерын булшин дээр хаан чангаар уйлж, хамаг ард олон ч уйлалдав.


Чи өнөөдөр надаас салж явахдаа Бениамины хилийн Зелзад буй Рахелын булшны дэргэд хоёр хүнийг олж уулзана. Тэд чамд “Чиний хайхаар явсан эм илжигнүүдийг олсон билээ. Харагтун, эцэг чинь эм илжигнүүдийнхээ асуудлыг орхиод «Би хүүгээ яах вэ?» гэсээр та нарын араас санаа зовж байна” гэж хэлэх болно.


Тэр өөрийн Бурханы төлөө хардаж, Израилийн хөвгүүдэд эвлэрүүллийг хийсэн учраас түүнд болон дараах үр удамд нь энэ нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ байна” хэмээн хэл гэв.


Давид, Саулын болон түүний хөвгүүн Ионатаны ясыг тэндээс авчрав. Мөн нөгөөх дүүжлүүлэгсдийн ясыг ч тэд цуглууллаа.


Тэрээр израиль эрийн араас майханд орж, израиль эрийг бас эмэгтэйн хэвлийг цоо сүлбэн, хоёуланг нь нэвт жадлав. Тийнхүү Израилийн хөвгүүд дээр байсан гамшиг зогслоо.


Swiv nou:

Piblisite


Piblisite