Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 20:15 - Ариун Библи 2013

15 Түүний орогносон Абел, Бет-маакаг тэд бүслэн ирж хотын харалдаа далан босгов. Энэ нь бэхлэлт болгон босгосон хамгаалалтын хажууд байв. Иоабтай хамт байсан бүх хүмүүс хэрмийг эвдэж нураахыг оролдов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Хүмүүс түүний орогносон Абел, Бет-маакаг бүслэн ирж хотын харалдаа далан босгов. Энэ нь бэхлэлт болгон босгосон хамгаалалтын хажууд байв. Иоабтай хамт байсан бүх хүмүүс хэрмийг эвдэж нураахыг оролдов.

Gade chapit la Kopi




2Самуел 20:15
11 Referans Kwoze  

Тиймээс Ассирийн хааны тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. «Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй.


Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелжээ. Үзэгтүн, Та хардаг билээ.


Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед


Тэгээд түүний эсрэг бүслэлт байгуулж, бүслэх цамхаг барьж, овоолго далан босгон, хуарангуудыг байгуулж, түүнийг тойруулаад хэрэм эвдэгчийг байрлуул.


Учир нь энэ хотын гэрүүдийн талаар болон бүслэлтийн далангууд, илдний өмнө нураагдсан Иудагийн хаадын гэрүүдийн талаар Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.


Учир нь түг түмдийн ЭЗЭН Ийн айлдаж байна. “Моддыг нь огтолж, Иерусалимыг бүсэл. Зөвхөн дарлалаас өөр зүйлгүй энэ хот шийтгэгдэх ёстой.


Тиймээс Ассирийн хааны тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. «Тэр энэ хотод ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Бен-хадад Аса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор цэргийн жанжингуудаа илгээн Нафталийн бүх нутгаас гадна Ион, Дан, Абел-бет-маака болон Хиннеротын бүх нутгийг эзлэн авлаа.


Шеба бүр Абел-бет-маака, Бер хүртэл Израилийн бүх овог аймгуудаар явав. Тэд цугларан нэгдэж, түүний араас дагалаа.


Цөөвтөр хүнтэй нэгэн жижиг хотыг хүчирхэг хаан довтолж, бүслэн аваад их хориглолт барьжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite