Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




2Самуел 20:13 - Ариун Библи 2013

13 Амасаг замаас холдуулмагц, Бихрийн хөвгүүн Шебаг хөөхөөр бүх хүмүүс Иоабын араас дагажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Амасаг замаас холдуулмагц, Бихрийн хөвгүүн Шебаг хөөхөөр бүгд Иоабын араас дагав.

Gade chapit la Kopi




2Самуел 20:13
14 Referans Kwoze  

Тэд Иериход ирэв. Есүс шавь нартайгаа болоод үй олонтой Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв.


“Өөртөө замын тэмдгүүдийг тавьж, Дохио тэмдгүүдийг байрлуул. Оюун бодолоо явсан зам уруугаа, Их зам уруу чиглүүл. Эргэж ирээч, онгон охин Израиль аа, Өөрийнхөө эдгээр хотод эргэж ирээч.


Үүд хаалгаар гарцгаа гарцгаа. Ард түмний замыг бэлдэцгээ. Замыг тэгшил, тэгшилцгээ. Чулууг нь зайлуулагтун. Ард түмний төлөө туг босгогтун.


Ассирийн хаан, Лахишаас Иерусалимд Хезекиа хаан уруу Рабшакег их цэргийн хамт илгээв. Тэр угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.


ЭЗЭН, Исаиад айлдан —Чи одоо өөрийн хүү Шеар-иашубын хамт гарч яван дээд цөөрмийн ус түгээгүүрийн эцэс дэх угаалгын газар уруу явдаг төв зам дээр Ахазтай уулзаад,


Чигч шударга хүмүүсийн харгуй ёрын муугаас холдоно. Замаа анхаардаг хүн амиа хамгаална.


Тэгтэл Ассирийн хаан Лахишаас Иерусалим уруу, Хезекиа хаан уруу Тартан, Раб-сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд өгсөж явсаар Иерусалимд хүрч ирэв. Тэд хүрч ирээд, угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо.


Үнээнүүд Бет-шемешийн зүгт шууд зүглэж, нэг замаа даган мөөрсөөр явахдаа баруун тийш ч, зүүн тийш ч эргэсэнгүй. Филистийн ноёд Бет-шемешийн хил хязгаар хүртэл тэдний араас дагаж явав.


Тэгээд тэд —Харагтун, Бетелээс хойд зүгт, Бетелээс Шехем ордог замын наран ургах талд буюу Лебонагийн өмнөдөд байдаг Шило хотод жил бүр ЭЗЭНий баяр болдог гэв.


Израилийн хөвгүүд түүнд —Бид их замаар л явах болно. Хэрэв би болон мал амьтад маань танай уснаас уух аваас бид үнийг нь төлөх болно. Зөвхөн хөлөөрөө дамжин өнгөрөхийг зөвшөөрөөч, өөр юу ч хэрэггүй гэлээ.


Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үл бүтэх эр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруу буцацгаа гэж байв.


Иоабын залуусын нэг нь Амасагийн дэргэд зогсоод —Иоабыг таашааж, Давидын төлөө явах хүн байвал Иоабыг дагагтун гэв.


Шеба бүр Абел-бет-маака, Бер хүртэл Израилийн бүх овог аймгуудаар явав. Тэд цугларан нэгдэж, түүний араас дагалаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite